ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Халдварын оргил үе долдугаар сард тохиож, нас баралт өдөрт 15-д хүрнэ
2021-06-23

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл хийж байна.

 

Б.Баттөмөр: Нийт өвчилсөн хүмүүсийн 90 орчим хувь нь вакцинд хамрагдаагүй

 

 

Түр хорооны дарга Б.Баттөмөр: 

 

-Түр хороо сар тутам хуралдаж, хууль тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлж ирлээ. Цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, чуулганы хуралдаанд хэлэлцүүлсэн. 173 эмнэлэгт 10 гаруй эмч, нийгмийн ажилтнууд ажиллаж байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 90 орчим хувь нь вакцинд хамрагдаагүй, хоёрдугаар тунд хамрагдаагүй иргэд байна. 

 

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн:

 

-Эмнэлгийн ачаалал өндөр, өнөөдөр эмнэлэгт 34 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Энэ тоо цаашдаа 40 мянга хүртэл өсөх хандлагатай байна. Халдварын оргил үе долдугаар сарын эхэнд үед тохиохоор байна. Нас баралт одоогийн байдлаар 10 орчимтой байгаа бол долдугаар сард халдварын нас баралт 15 хүрнэ. Зургадугаар сарын 15-наас 14 хоног хөл хорио тогтооход буурах магадлалтай тооцоо гарсан. 

 

Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

 

-Хөл хорио тогтоогоод та нар ямар үр дүн хүрнэ гэж үзэж байна вэ? Өмнөх үр дүн гарсан уу?

 

ЭМ-ийн сайд С.Энхболд: 

 

-Одоогоор хамгийн сонгомол арга бол хөл хорио тогтоох арга юм. Гэхдээ хөл хорио тавих эрдэмтдийн санал гарсан ч Засгийн газар, УОК-оос шийдвэр гараагүй байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

 

-Эрүүл мэндийн салбарынхан маш сайн ажиллаж байгаа. Өнөөдөр сайд, салбарыг шүүмжлэхээсээ илүүтэй Эрүүл мэндийн дааталын хуулийг ашиглах ёстой. Ард иргэд, аж ахуйн нэгж рүү хандсан арга хэмжээ авах ёстой. Ковидын эмчилгээний вакциныг гаргах хэрэгтэй байна. 

 

УИХ-ын гишүүн Н.Чинбүрэн: 

 

-Мэдээллийн алдаанаасаа болоод халдварын эрчмээ дарж чадахгүй байна. Вакцинжуулалтад 90 хувь нь хамрагдаад сайн байна гэж байгаа. Вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 90 хувь нь болохоос нийт хүн амын 60 хувь нь хамрагдаад байгаа юм. Мэдээллээ зөв өг. Түүнээс вакцин муу биш. 

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Buldruu tsarailsan neg sda pnaa 6.15 nf khaldvar buurna geel khutsaad bsan
2021-06-24
nodnin horiogui bol gee l mangartaad bhiin. ter uyed chin horisnii huchind haldvar ni tarhaagui. ter uyed tarhsan bol buur hetsuudiishde vaktsin ch bhgui bsan. Odoo bol bas uchirtai hed heden vaktsin bn. Gol ni zasgiin gazar ulsiin ontsgoi komiss social networkoor humuus joohon eserguutseheer shiidveree bolichihiin. hul horio togtooh ni zuitei gj uzej bga bol tgd l togtoogooch! gol ni ur duntei bh heregtei
2021-06-24
Z:
Yhsen baas. Uridiin hol horio yamar ch ur dun hureegui. Oorsdoo baahan hulhi Hyatad vaccine avsandaa bantaad bur alaigaa aldaj baigaam bishuu. Hyatad vaccine ur dun muutai baisan geed helj chadahgui Hyatad elchin saidaas aigaad golognood suugaan bishuu? Songuuli, odon medal taraaj tarhalt nemegduulcheed odoo humuusiig hol horiond hiine gej uu baidgiin? Business hiij bgaa humuusee demjsen yamar ch dorvitoi um hiisengui ene zasgiin gazar.
2021-06-23
Сарангэрэл бузар авгай:
Өнгөрсөн жил корона гараагүй байхад хичээлийг хорьж бүтэн 1 жил алдсан энэ гамшиг авгай. Ноднин тэгэж хориогүй бол хүүхдүүд хоцрогдолд арай бага орох байсан. Хүрэлсүх энэ хоёр түмний зүхэлд орсон нүгэлтэй амьтад юм.
2021-06-23
Иргэн:
МОНГОЛД ЭРДЭМТЭД ГЭХЭЭР ОЙЛГОХГҮЙ ТЭНЭГҮҮД Л ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ХОЦРОГДСОД ГЭЖ ОЙЛГОХ УЧИР ҮГИЙГ ТООХГҮЙ ГАДААДАД БОЛ ТӨР ЗАСАГ НЬ ЭРДЭМТДИЙН ҮГЭЭР ЯВНА ЭНЭД Л ХӨГЖИЛ БАЙГАА
2021-06-23
Шаа шаа! Хахаха! :) :D
2021-06-23
zochin:
ene eruul mendiin said gej estoi dunhuu nuhur baina aa. Ene mal hurdan ogtsroh heregtei.
2021-06-23