Цахим наадмыг товлосон хугацаанд зохион байгуулна
2021-06-23

 

Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Үндэсний баяр наадмыг цахимаар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй. Харин иргэдийн зүгээс цахим наадамд хөрөнгө зарцуулахын оронд эмнэлэг хүчилтөрөгчийн аппарат авах санал санаачилгыг гаргаад байгаа. Тиймээс цахим наадмыг цуцалж магадгүй гэсэн хүлээлт нийгэмд байсан. Харин Засгийн газар шийдвэрээ хэвээр үлдээсэн байна. Үндэсний баяр наадмын комисс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд наадмын зохион байгуулалтын асуудлыг оруулж, хэлэлцүүлсэн байна. Ингээд Засгийн газраас улсын баяр наадмыг хугацаанд нь буюу 07 дугаар сарын 10, 11-нд үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Харин аймаг, сумдын наадмыг халдварын нөхцөл байдал буурвал 07 дугаар сарын 20-ноос хойш зохион байгуулах боломжоор хангахаар ярилцжээ. УОК-ын эрсдлийн үнэлгээ гарсны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэх юм байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Ard:
Ene jildee naadmaa zavsralsan deer tarhalt ih baihad ,ongorson jiliinh shig toriin ondor nam tushaaltnuud .nertei umnuud oorsoddoo zoriylj Naadam hiij bolohgiui
2021-06-23
zochin:
Naadmaa bolioch ee shunaliin buzruudaa. Naad naadmiin zardalaa ard tumniihee eruul mended zoriulaachee....
2021-06-23
123:
болиочдээ өнгөрсөн жил цахим наадам хийж 13 р зууэд Баттулга наадам хийсэн болсон тэр наадмыг нь жирийн ард иргэд үзэх болмжгүйгээр зохион байгуулж ноёны наадам яатай зүйл зохион байгуулж байсан наадам, тангарагаа больмоор байдаг.
2021-06-23