Харц ард амиа алдаж, хаад наадна
2021-06-24

Эмч нар дуугарч эхэлжээ. Өргөсөн тангарагтаа хүлэгдэж, өчнөөн удаан явсан тэд эхнээсээ тэсэрч буй бололтой. Тэд нэг л өдөр амь биш, заяа биш гээд эмнэлгээ хаяад гарвал гайхах зүйл алга. Өчнөөн олон хүнийг алдчихлаа гээд өөрсдийгөө буруутгаж байна. Одоо дахиад зуу зуун хүн тэднээс аврал эрэн эмнэлгийн орон дээр тарчилж байна. Тэднийг яажшуухан аврахав гэж эмч нар өдөр, шөнөгүй тархиа гашилгаж, хүчээ барж байна. Хүн хүч, тоног төхөөрөмж нь хүрэлцэхгүй хүчилтөрөгчийн баллонаас чагнуураараа салаалж, өвчтөнөө амьсгалуулж байна. Бид Энэтхэгийг гайхан шагшиж байлаа, одоо Монгол яг л тэр түвшинд хүрч. Өдөрт багадаа л 10 хүн алдаж байгаа эмч нарын сэтгэлзүй амар биш, тиймдээ ч тэд дуугарч, “Монгол Улс ковидыг байж болох хамгийн өндөр түвшинд алдсан” бодит үнэнийг хэлж байна.

 

 

Гэтэл манай хаад наадах гэнэ. Уг нь нөхцөл байдлыг үнэлж, наадмыг хойшилж эсвэл цуцлах болов уу гэсэн хүлээлт ард түмэнд байлаа. Харин Засгийн газар өчигдрийн хуралдаанаар цахим наадмыг яг цагт нь хийнэ гэсэн шийдвэрийг баталгаажуулчихав. Иргэдийн эрүүл мэнд, амь нас дараагийн асуудал болон үлдсэн гэсэн үг.

 

Бодвол харц бидний сэтгэл санааг өргөх гэсэн юм байлгүй. Гэхдээ яанаа, өдөрт 2000 гаран хүн халдвар авч, 10 хүн амь насаа алдаж байхад ямар ч баяр наадам сэтгэл санааг тайван амгалан болгож чадахгүй нь дээ. Ард түмэндээ бүхэлдээ айдас, бухимдалтай байна. Эрүүл гээд гишгэх газаргүй, бүхэлдээ халдварт бүрхэгдчихээд хэзээ өвдөх бол гэсэн айдастай амьдарч буй. Дээр нь хаад наадна гэсэн мэдээ бухимдлыг улам өрдчихлөө.

 

Шинэ Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь, УИХ-ын дарга, гишүүд нь, эрх мэдэлтнүүд нь хотын гадна гарч, амралт хөлслөөд, өмнөө уран бүтээлчдээр тайлан тоглолт хийлгэж, бөхчүүдийн уран мэхийг гайхан магтах гэнэ. Тэгээд тэр баяр цэнгэлийнхээ видео бичлэгийг харц ардуудад үзүүлнэ гэв. Үүнээс илүү хоржоон юу байхав гэж байтал дууссангүй. Засгийн газраас ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргачихлаа. Найр наадмаа хойшлуулаагүй байж, боловсролын асуудлыг ар тийш нь шидчихэв. Энэ жилийн ЭЕШ-ыг 40 420 хүүхэд өгнө. Аймаг бүрт, нийслэлд хуваагдаад өгчихдөг, хаадын наадам шиг ганцхан газар бөөгнөрч цугладаггүй. Багахан сэтгэл, зохион байгуулалт хийчихэд л болчих асуудлыг хойш нь тавьчихаад сэтгэл амар наадамлах гэнэ, манай төрийнхөн. Энэ улсад эрүүл мэнд, боловсрол бол найр наадмын дараа орох жижигхэн асуудал аж.

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 482 хүн коронавирусийн халдвараар нас барчихлаа. Өдөрт 10-аар нь алдсаар байвал мөдхөн 500 гээд цааш явах нь. Амьсгалын аппарат хүрэлцэхгүй, өвчтөн нь орон дээр тарчилж, эмч нь амь аврахын төлөө тарчилж байна. Арга ядсандаа эмч нар гэр бүл, найз нөхдөөрөө мөнгө цуглуулж, эмнэлэгтээ аппарат авч байна. Бүр арай ядаад амьсгалын аппаратаа нааш цааш зөөж, эцэст нь чагнуураараа хүчилтөрөгч салаалж, өвчтний амь насны төлөө тэмцэлдэж байна. Ийм байхад л баярлаж наадах гэнэ. Хүчилтөрөгчийн аппарат авах биш өөрсдөдөө зориулж наадам хийгээд, тэрнийхээ бичлэгийг харц бидэнд үзүүлэх гэнэ.  

 

Ийм тохуурхлыг тэвчээд сууж буй бид ч азгүй ард түмэн л дээ. Хэсэг бүлгийн эрх ашиг, эрх мэдлийн дор толгой бөхийлгөн амьдардаг хувь тавилантай. Эмнэлгийн гаднаас ингэж мянгантаа орилоод ч төрийн эрх мэдэлтнүүд сонсохгүй, харахгүй биз. Харин дотор нь үхэлд амьдралтай тэмцэлдэж байгаа эмч нарын үгийг ядаж сонсоосой доо. Тэд цахим наадам биш амь аврах амьсгалын аппарат хүсч байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ямар азаар МАН засаглаж байгаа үе таарав аа, АН байсан бол өнгөрсөн онд дуусах байсан. Тэд засаглаж чаддаггүй, ялагдлаа хүлээж чаддаггүй ялгадаснууд. Тэд л маск битгий зүү, вакцин бүү хийлгэ энэ тэр гэж орилсоор байгаад ийм болгосон. Арчаагүй арьснууд. Энэ бичээч ч гэсэн тэдний нэг нохойн баас л байна.
2021-06-25
bugd eserguutseed baibad ichdeggui um be:
ard irged tuildaj bna yun naadam be , unenee l helj bna shuu dee
2021-06-24
ЕР НЬ МОНГОЛЧУУД ҮНЭН ДҮР ТӨРХ, МӨН ЧАНАРАА Л ХАРУУЛЖ БАЙНА. НААДМЫГ ХЭЗЭЭ Ч ХИЙЖ БОЛНО. 2021 ОНДОО БАГТААД ХИЙХЭД АСУУДАЛГҮЙ. ОЛОН ХҮМҮҮСИЙГ ҮХЭЛ РҮҮ ТҮЛХЭЖ БУЙ ЭДГЭЭР 76 ТЭНЭГ, ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫГ ШҮҮХ ТҮҮХЭН ЦАГ БИЙ. ӨӨРСДӨӨ ХАЛДВАР АВААД ӨВДВӨЛ ТЭДЭНД ӨГӨХ АППАРАТ, ОР БҮҮ ӨГ. ТЭНЭГ ХҮН БИЕЭРЭЭ ТУУЛЖ ОЙЛГОДОГ. ТУН УДАХГҮЙ ДАЛЬЖИГНАЖ ДЭЛЧИГНЭЖ БАЙГААД ХАЛДВАР ТУСНА. ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ. ЭНЭ ОЛОН ХҮНИЙ УУР ХИЛЭН БУХИМДАЛ ЭНЭ 76 ТЭНЭГТ АЯНГА БОЛЖ ХҮРЭХ ВИЙ ДЭЭ.
2021-06-24
Иргэн:
МАН г сонгоод бай Ийм л юм та бүхэн хүртэнэ эднээс
2021-06-24
Иргэн:
Ямар азаар МАН засаглаж байгаа үе таарав аа, АН байсан бол өнгөрсөн онд дуусах байсан. Тэд засаглаж чаддаггүй, ялагдлаа хүлээж чаддаггүй ялгадаснууд. Тэд л маск битгий зүү, вакцин бүү хийлгэ энэ тэр гэж орилсоор байгаад ийм болгосон. Арчаагүй арьснууд. Энэ бичээч ч гэсэн тэдний нэг нохойн баас л байна.
zotsin:
hurelsuhiig margaash d n ogtsaruulyaa. suhbaatariin batboldiin utasunii huuheldaiiig
2021-06-24
zochin:
chinii munguur naadam hiihgeed baigaa yumuu tenegee chi lav mongol hvn bish baihaa.
2021-06-24
zochin:
hujaagiin erliizvvd naadamiig erguitseed vhleeldee.
2021-06-24
vgee bodoj heleerei.
2021-06-24
Хаадын дүрд тоглогч хачиг хувалз мэт шимэгч улаан луйварчид урагшгүй албатуудтайгаа гэвэл зохилтой түүхэнд хараар бичигдэн үлдэж хар мөр нь үлдэх үрсэд нь гүн гүнзгий арилшгүйгээр үлдэх болно
2021-06-24
Чи удахгүй корона тусахаараа өӨр юм ярих нь тодорхой. Оркийн ОРК чи өөрөө байна.
2021-06-24
Зөвхөн өв соёлоо гэсэн нэрийн дор баяраа хийх талаар шийдвэр гаргаад байх юм, өв соёл хэдий чухал ч ард түмний эрүүл мэнд, амьд явахаас илүү чухал зүйл баймааргүйл юмсан, эмч эмнэлэгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай амьсгалын аппаратыг нв нэмээд авч өгч чадахгүй байж, юун олон тэр бумаар наадамлах гээд байнаа, төр засгийн толгойтонуудыг амь тэмцэж буй өвчтөнүүдийн дэргэд нэг хонуулвал ойлгох байх
2021-06-24
zochin:
Ard tumen chini uursduu vaktsinaa hiilgehgui bgaa yum chini
2021-06-24
Zaa tenegt
2021-06-24
Зөвхөн өв соёлоо гэсэн нэрийн дор баяраа хийх талаар шийдвэр гаргаад байх юм, өв соёл хэдий чухал ч ард түмний эрүүл мэнд, амьд явахаас илүү чухал зүйл баймааргүйл юмсан, эмч эмнэлэгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай амьсгалын аппаратыг нв нэмээд авч өгч чадахгүй байж, юун олон тэр бумаар наадамлах гээд байнаа, төр засгийн толгойтонуудыг амь тэмцэж буй өвчтөнүүдийн дэргэд нэг хонуулвал ойлгох байх
Naadmaa bolioo
2021-06-24
Оюун-Эрдэнэ, Амарсайхан, Сумьяабазар нар ажлаа хурдан өгч үз. Туршлага байхгүй, популизмаар Та нар хол явахгүй. Ард түмэн та нараас бодит үр дүн хүлээж байна.
2021-06-24
tenegee tsahim naadmiin toswoor mongo ideh ged bn
2021-06-24
zochin:
chinii munguur naadam hiihgeed baigaa yumuu tenegee chi lav mongol hvn bish baihaa.
Зочин:
Хурэлсух . Оюунэрдэнэ . Занданшатар нар болон тууний хамаатан овчин тусаж нас барах ероолийг хусье.
2021-06-24
vgee bodoj heleerei.
Зочин:
ОРКУУД ӨӨРСДӨӨ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САЙН МӨРДӨӨД ЯВ ЧАДАХГҮЙ БОЛ ХАЛДВАРАА ТУС. ҮҮНД ТЭР ХАРЦ АРД МАРД ЯМАР ХАМАА БАЙНАА.
2021-06-24
Чи удахгүй корона тусахаараа өӨр юм ярих нь тодорхой. Оркийн ОРК чи өөрөө байна.
эмч:
эмч нар баяжиж байгаа.чиний хэлдгээр явах хүн гарах болуу.би үнэнг хэллээ.
2021-06-24
zochin:
ich tsag aldaj bas itgel aldraad odoo bolj uz ter Ouunyerdene !, ulam l olon chun uchne, ooroo odoo ogchor tegeed ene chechuu yed chinii nemer er alga, ESaid chiij uzlee odoo tonil. Bid bugdeeree chusej bna,
2021-06-24
zochin:
japan uls olimpiig hiine geed baihad,bid yagaad naadmaa tsahimaar hiij bolohgui gej.
2021-06-24
Zaa tenegt
tenegee tsahim naadmiin toswoor mongo ideh ged bn
Зочин:
Түр ч болтугай хөл хорьж энэ тархалттыг нь хумих нь дээр биш үү Арай л дэндэж байна . Улам л хүндрэнэ шүү дээ нөхцөл байдал
2021-06-24
Зочин:
Та нар хэдэн халтар төг. аваад сонгоод бай,үр хүүхддүд минь сурсан юмгүй,насны эцэст тэтгэврийн хэдэн төг. амьдралд хүрэлцэхгүй зовох болно
2021-06-24
үсчин:
яана даа. энэ арай л муухай сэтгэлгүй төр засагт байгаа хүмүүс
2021-06-24
иргэн:
Луйварчин удирдлага гээд байвал бүр ч илүү луйварчин ирнэ, үнэн дээ бол наадам маань ёслол л болно.
2021-06-24
Тусгаар тогтносон улсаа байгуулсан өдрөө цахимаар ч болсон ёслоод өнгөрөхийг юундаа эсэргүүцээд байдаг байнаа. МОНГОЛ хүн биш юмуу. Тэмдэглэхгүй хаявал энэ ковид алга болчихоор байнуу. Хөл хорисон ч дарагдахааргүй байхад. Дэглэмээ бариад дархлаагаа дэмжээд ковидыг даван туулна
2021-06-24
Зочин:
Төр засаг,эмч нар цөм сайн ажиллаж байгаа. Өвчин дарга цэрэг эр эм ялгахгүй тохиолдоно.Зарим оркууд үхсэндээ ядуу ард царайлаад вакцинаа хийлгэхгүй байж архи гударч заваараад.
2021-06-24
zo:
наадах гээд байгаа ч юм алга сүржигнээд яахав
2021-06-24
tur zasag maani hangalttai harj yzej baina. odoo bodlogoo mongoldoo tohiruulj gargaj murduulii.ard irged maani bas uursdiiguu hagaalii
2021-06-24
naadmaa hiij stressee tailaya. byten jil yarih mori buh sonintoi bolno. mongolchuud haldvart uvchniig urgun uudam nutagtai golomtoos zailan nuuj daavj gardag ulamjlalai ard tymen. bid hyatad evrop bishee
2021-06-24
mongol orond tohirson arga zyi garaya, ene zun agaar salhindaa garch hyyhed hugshduu tzagaan ideend gargaj gedsiig tzailgaya. nar salhinaas d vitaminaa avaya.
2021-06-24
darhlaa n vaksinaar bolon haaldvaar avch edgersneer togtono. tegeheer udahgyui too hemjee buurnaa.hul horio togtoovol ulam ihdene. hol horio togtoohgui bolayandaa buurna
2021-06-24
zochin:
Daanch yav daa Hurelsuh min....
2021-06-24
Иргэн:
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ эрхмүүд ард олны итгэлийг хөсөрдүүлж болмооргүй дээ.
2021-06-24
ersdel baigaa bolovch undesnii uhamsraa berhsheel tulgaranguut buuj ugch bolohgui. delhii bidniig ulam gantzaarduulj mongol bolohoo baisan baigaa uchraas hilee haaj ulam haaj boono
2021-06-24
Mal noeduud uursduu ene uvchin tusaj uhvel taarna ene munguur noediin naadam hiij engeriin tumurt uchnuun mungu zarj baihaar emee avch chadahgui ard tumendee uguuch
2021-06-24
turiinhuu naadmiig hiinee. busdiin haraat bish gedgee notolj hoishluulahgyi hiij baih estoi.
2021-06-24
Наадам хийвэл бүгд наад үгүй бол бүгд наадахгүй байх хэрэгтэй
2021-06-24
Эсэргүүцэж гарч ирж чадахгүй бидний заяа юмдаа.луйварчид нь наадаад бид нь дуусаад хорвоо юмаа
2021-06-24
Наадам хийхийг эсэргүүцье. Үнэхээр маньд хамаагүй төр барьж байгаа авилгачид л наадах гээд байна. Өөрсдөө үзэж баясаад бичлэг хийж цацсанаа ард түмний төлөө гэхийг нь энэ жил яавч зөвшөөрч чадахгүй.
2021-06-24