С.Эрдэнийн хүү Э.Одбаярыг саатуулж, мэдүүлэг авчээ
2021-06-25

 

Өнөөдөр Монгол Улсын зургаа дахь  Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол боллоо. Шинэ Ерөнхийлөгчийн тангарах өргөх ёслолын үйл ажиллагаатай зэрэгцэн С.Зоригийн хөшөөний өмнө бүртгэлгүй цуглаан болсон юм. Цагдаагийн байгууллагаас бүртгэлгүй цугласан иргэдэд шаардлага тавьж, эсэргүүцэл үзүүлсэн хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулж тайлбар авчээ.

 

Мөн Э.Одбаярыг гэрийнх нь гаднаас хүчээр баривчилж буй цахим орчинд цацагдаад байгаа. Тэгвэл Э.Одбаяр нь Цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан аж. Иймд цагдаагийн байгууллагаас дуудаж тайлбар авах гэсэн боловч ирээгүй тул саатуулж, тайлбар авсан байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Naadam chiichgui ter olon bochchuudiig barilduulachgui !!! YOK oilgodoggui umuu???, cheden zuugaaraa olon chun nas barj bna!!! , YOK dachiaad uchuulmeer bgaa umuu???, mangar baichaa
2021-06-26