Тасарсан 493 амь...
2021-06-26

Коронавирусийн халдвараар Монгол Улсын 493 хүн амь насаа алдаад байна. Эхэндээ ужиг хууч өвчтэй өвгөд хөгшид тэнгэрт дэвшиж байсан бол одоо хөгшин залуу гэж нас ялгаварлахгүйгээр халдварын өвчлөл хүндэрч, хорвоог орхиж байна. Харин энэ тухай төр засаг ам нээсэнгүй, хэн ч хэнд ч эмгэнэл илэрхийлсэнгүй. Өдөрт 10, 11 хүн нас барлаа гэж зарлахаас өөрцгүй л улсад хэн, хэзээ үхэх нь тодорхойгүй амьдарч байна. 

 

 

Хэрвээ хүн ёсоор бол Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нь төрийн сэнтийгээс халдвараар нас барсан зуу зуун хүний гэр бүл эмгэнэл илэрхийлэх байлаа. Харин манай төрийн эрх мэдэлтнүүд ингэсэнгүй. Харин ч эсрэгээрээ халдварыг улам тараах үйл ажиллагааг тасралтгүй явуулж, иргэдийнхээ амь насанд заналхийлэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хэмээн аймаг бүрт маш олон хүмүүсийг бөөгнөрүүлж, эрсдэлд оруулсан. Бас Ерөнхийлөгч нь одон медаль тарааж, мянга мянган хүмүүсийн амь насыг төмрөөр үнэлсэн. Олуулаа бөөгнөрч, одон медаль авсан. Тэрнийхээ найрыг хийнэ гэж мөн л бөөгнөрсөн. Зөвхөн энэ хоёрхон үйл явдлаас бол маш олон хүн халдвар авч, зарим нь нас барлаа. 

 

Өчигдрийн байдлаар 493 хүн нас барчихлаа. Өнөөдрийн 11.00 цагт нас баралт 500 давсныг мэдээлэх биз. Төр мэдээлж, бид сонсоод л өнгөрдөг болж. 500 гэр бүлд хагацал, харуусалтай нүүр тулж, талийгаачтайгаа салах ёс ч хийж чадахгүй явууллаа. Өчнөөн олон жил үр хүүхдүүдтэйгээ амьдарсан буянтай буурал ээж, аав, өвөө эмээтэйгээ салах ёс хийх боломжгүй, хүний ёсоор үдэн гаргаж чадахгүй байгадаа хичнээн их харамссан бол тэр гэр бүлүүд. Өвчин ийм энэрэнгүй байлаа ч төрийнхөн хүнлэг байх ёстой. Ядаж хагацал амссан гэр бүлүүдэд эмгэнэл илэрхийлэх хүн ёсны мэдрэмжтэй байх ёстой. Харамсалтай нь энэ төрөөс ийм мэдрэмж хүсээд ч нэмэргүй бололтой, эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэн хатан тэмцсэн мэдрэмжгүй, сэтгэлгүй, хүнлэг бус махан толгойнууд бидний дээр "заларч" дээ. Харамсал ч багадам.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene suhbatariin talbai yamar gandan hiidu orshulgiin gazaru.arai yuma.bich oiriin hune aldsan tegle gd talbai deer zul bariagui.ongorson humuse taivan yavulach. enenihe orond ger orondoo sain zul barij buyan sain hiitsgee.
2021-06-29
Bitgi am gar ajil deer chin hamt ajildag hyn tusaad chamd haldaana. Chi deglem sahiad sahiad haichihav. Onoodor chi ch haldvar avsan ym bilyy yaj medehev
2021-06-27
Зочин:
Kk монголчууд хийрхэлтэй ард түмэн болжээ, бүх юмны бурууг бусдаас хайна, өөрөө өөртөө эзэн бол, та өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаал, гэртээ бай, дэлхий нийтээр тэмцэж байна, дэглэмээ барь, эерэг бай тэгвэл дархлаа чинь унахгүй.
2021-06-27
Зочин:
Худлаа моодорхож, өөрөө өөртөө сүрхий харагдах гэсэн ядчихсан хүмүүс байх юмаа. Вакцин эсэргүүцсэн эмээ нар зурагтаар нэг гараад сэтгэл ханалт болчихсон, энэодоо тэд нарын ач зээ нар уу? Буохан болсон хүмүүсийг ашиглаж мэдээгээр гарах гэсэн, болж өгвөл гадаадын мэдээнд орох гээд англиар биччихжээ.
2021-06-27
Chuka:
АЛЬ УЛСАД ХЭН ХЭЗЭЭ ҮХЭХ НЬ ТОДОРХОЙ БАЙДГИЙМ .ХҮН ҮХЭЖ Л БАЙДАГ,ТӨРЖ Л БАЙДАГ ЭНЭ БОЛ БАЙГАЛ ,ЁРТӨНЦИЙН ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ.ХУУЛЬ,ДҮРМЭЭ БАРИХГҮЙ,ВАКЦИНАА ХИЙЛГЭХ ХОРЛОГЧДЫН ТУУЛШРАЛ ОРООД ҮХЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БУРХАН ГЭСГЭЭЖ БАЙГАА ХЭРЭГ.ХЭДЭН ХҮН ҮХЗХЭЭР ЗАСАГ ОГЦОР ГЭДЭГ БОЛ ТЭНЭГ ХҮМҮҮСИЙГ ТЭНЭГТЭЛ.
2021-06-27
Даанчдээ:
Яг л тэгсэндээ, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ , Үндсэн Хуулийн Цэц хоёр "залилан" хийж болох ёсгүй сонгуулийг 36 тэрбумаар хийж, ковидоор эрх мэдлээ " тэжээж" түүхэнд хар толбо үлдээлээ дээ
2021-06-26
Зочин:
Нам засаг торийн эрх мэдлийг булааж авсан хумуусийн буруу. Зов арга хэмжээ тууштай бодлого байхгуй халдвараар далимдуулж олон улсын огсон тусламжийн монгийг хувааж идэж сонгуульд зарцуулж хурэлсухийн Албан тушаалын улайрал солиорол болчихсон байна.
2021-06-26
Ene zasag ogtsor
2021-06-26
zochin:
odon taraagaad yavdag hvn bas buruutai.
2021-06-26
Зочин:
Хүн бүр дэглэм сахиж, дээд зэргээр цэвэрч байвал халдвар эрс багасна. Маск ч зүүхгүй, гэртээ ч сууж чаддаггүй тэнүүлчид, архи дарс эрэлхийлж зоогийн газар хэсэгсэдээс болоод ийм юм болж байна. Өөрийн бурууг бусдаас бүү хайцгаа!!!
2021-06-26
Bitgi am gar ajil deer chin hamt ajildag hyn tusaad chamd haldaana. Chi deglem sahiad sahiad haichihav. Onoodor chi ch haldvar avsan ym bilyy yaj medehev
Иргэн:
Төр барьж байгаа МАН буруутай.
2021-06-26
Зочин:
Төр ч буруугүй халдвартай хүний ч буруу биш. Хувь хүн өөрөө хаа хамаагүй хүнтэй хэт ойр хавьтнаас ойр харьцсанаас халдвар авсан хэнд ч ойлгомжтой. Иргэн та өөр өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахгүй юм бол хэн таныг хамгаалах юм.
2021-06-26
Зочин:
Төр засгийг буруутгаж байхын оронд тэдгээр талийгаачдад халдвар халдаасан хүмүүсийг буруутга. Бурууг бусад руу чихэх шиг амархан юм джлхийд байхгүй. Харин бурууг өөрсдөөсөө эхэлж хайж, хариуцлагатай байвал тухайн хүд өөрт нь л хэрэгтэй дээ.
2021-06-26
Зочин:
Төр ч буруугүй халдвартай хүний ч буруу биш. Хувь хүн өөрөө хаа хамаагүй хүнтэй хэт ойр хавьтнаас ойр харьцсанаас халдвар авсан хэнд ч ойлгомжтой. Иргэн та өөр өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахгүй юм бол хэн таныг хамгаалах юм.
яг үнэн, Ээ этгээдэд албан тушаал олдож л байвал хүний амь хамаагүй ажээ. Үгийнхээ нэг завсарт эмгэнэийн үг хавчуулж боох байлаадаа. Болж буй үйл явдалд ямар ч мэдрэмжгүй дүнхүү гэдэг нь тодорхой байна. хийрхэл сүгсэлзүүр, онгироо, мэдэггүй, коммунист
2021-06-26