Хоёр машин мөргөлдөж, дөрвөн хүн гэмтжээ
2021-07-01

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийт 307 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон, орон нутагт 2 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон байна. Хүүхэд өртсөн осол 1 бүртгэгдсэн байна.Тухайлбал:

 

Нийслэлд

-2021.06.30-ны өдрийн 18:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөөний замд  Мотоцикл автобустай мөргөлдөж  жолоочийн амь хохирсон.

-2021.06.30-ны өдрийн 19:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд 2 суудлын автомашин мөргөлдөж зорчигч 4 хүн гэмтсэн.

-2021.06.30-ны өдрийн 13:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Толгойтын замд автобусны жолооч нь явган зорчигч 10 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн.

-2021.06.30-ны өдрийн 23:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Товчооны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 50 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

 

Орон нутагт

2021.06.30-ны өдрийн 06:00 цагийн орчим Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.

2021.06.30-ны өдрийн 19:00 цагийн орчим Ховд аймаг Жаргалант сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.

2021.06.30-ны өдрийн 22:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.

 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 86 зөрчил илрүүлсний нийслэлд 47, орон нутагт 39 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож,  зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнд оролцож ,бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцож байхыгТээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин