Ковидын дараах эмгэгээс вакцин хамгаална
2021-08-02

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсанаар ковидын дараах эмгэгээс зайлсхийх боломжтой гэж Оросын халдвар судлаач эмч Евгений Тимаков мэдэгдсэнийг КП дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, эрдэмтэд вакцины үр нөлөөний талаарх судалгаагаа үргэлжлүүлж байгаа гэнэ. 

 

"Коронавирусийн халдвар тусаад эдгэрч, нөхөн сэргээх төвүүдэд сувилуулж байгаа хүмүүсийн дунд вакцинд хамрагдсан хүмүүс байхгүй гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлвэл, эрдэм шинжилгээний урьдчилсан мэдээллээр, вакцин ковидын дараах эмгэгээс сэргийлж байна" хэмээн Тимаков мэдэгджээ.

 

 

Түүний өгүүлснээр, биеийн дархлаа вирусийг эсэргүүцэж дийлэхгүй, улмаар коронавирус хүний биеийн бүхий л эд эрхтэнд үржих үед ковидын дараах синдром үүсдэг гэнэ. Харин үүнээс урьдчилан сэргийлж, вакцин тариулснаар ийм эмгэгээс зайлсхийх боломжтой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин