Токиогийн галт тэргэнд халдлага үйлджээ
2021-08-07

Баасан гарагт Токио хотын метронд галт тэрэгний зорчигчид руу халдсан хэрэг гарчээ. Энэ хэргийг үйлдсэн этгээд галт тэргийг галдан шатаах зорилготой байсан гэж Kyodo агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 36 настай эр галт тэргэнд ургамлын тос асгаж, шатаахыг завджээ. Түүнийг баривчлах үеэр лонхтой тос, асаагуур олдсон байна. Байцаалтын үеэр тэрбээр бусдыг хөнөөх гэж байснаа хүлээсэн бөгөөд битүү орчинд илүү олон хүн хохирно гэж тооцоолон галт тэргийг сонгосон гэнэ.

 

Энэ хэрэг баасан гарагийн орой Сэтагая дүүрэг дэх төмөр зам дээрх галт тэргэнд болсон байна. Хэргийг үйлдсэн этгээд зорчигчид руу хутга барин дайрч, үүний улмаас 10 хүн гэмтжээ. Тэрбээр хэргийг газраас зугтаж, нэгэн дэлгүүрт нуугдаж байхыг нь олж баривчилсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин