Вакцин хамрагдсан иргэдийн 69.5 хувь нь Хятадын Вероцелл хийлгэжээ
2021-08-09

2021 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын 12 болон түүнээс дээш насны хүн амын 84.6 хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагджээ. Нийт иргэдийн 69.5 хувь буюу 10 хүн тутмын 7 нь БНХАУ–ын Verocell вакцин хийлгэсэн байна.

 

Халдварын батлагдсан тохиолдлын 42.6 хувь нь КОВИД-19-ийн эсрэг аль нэг төрлийн вакцины 1-р болон бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Тодруулбал, өвчилсөн иргэдийн 13.1 хувь нь 1-р тунд хамрагдсаны дараа, 29.5 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилжээ. Харин өвчилсөн иргэдийн 57.4 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байна.

 

Covisheild (БНЭУ) вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн 8.7 хувь нь КОВИД-19 халдвараар өвчилсөн нь бусад вакцинтай харьцуулахад хамгийн өндөр байна. Хүн амын ихэнх хувь нь БНХАУ-ын VeroCell вакцинд хамрагдсан бөгөөд эдгээр иргэдийн 2.6 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна.

 

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 

Эх сурвалж: ҮСХ

Shuud.mn
Сонин хачин
Худлаа тоо, үүнээс хамаагүй их байгаа. Вероселл хийлгэсэн мянга мянган хүмүүс ковидоор өвчлөхөөс гадна эмнэлэг оношыг нь тодорхойлж чадахгүй хачин жигтэй өвчнүүдээр шаналж байна.
2021-08-09
zochin:
muu vaktsin bvh niiteeree hiilgesnii vr dvnd uvchlul asar ih nemegdsen.
2021-08-09