ТОКИО-2020: Манай тамирчид маргааш эх орондоо ирнэ
2021-08-10

 

"Токио-2020" олимпын наадамд оролцсон манай баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу наймдугаар 11-ний орой 23 цагийн үед эх орондоо газардах гэнэ. Өнөөдрийн байдлаар Монголын багийн гишүүд Олимпын тосгоноо орхин одоогоор Яизү хотноо байгаа аж. 



Тодруулбал, чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх гэнэ. 

 

Эх сурвалж: МҮОХ

Shuud.mn
Сонин хачин