Баян-Өлгий аймагт ХӨЛ ХОРИО тогтоолоо
2021-08-15

 

Баян-Өлгий аймгийн хэмжээнд коронавируст халдвар /ковид-19/-ын тохиолдлын тархалт улсын дунджаас өндөр, мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн хийсэн 5 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд тархах халдварын эрсдэл “Маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн байна.

 

Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн 8 дугаар сарын 24-ний өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоож, нийслэл болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэжээ. 

10 хоногийн хатуу хөл хорионы хугацаанд аймгийн Засаг даргын захирамжаар олон нийтийг хамарсан аливаа /хурал, жагсаал цуглаан, соёл урлаг, биеийн тамир, спортын үйл ажиллагаа, хонжворт сугалаа, хурдан морины уралдаан, “Тирлик, “Ах-Дам” зах, барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдааны төв/, банкны үйл ажиллагаа /автомат машин, цахим банкны үйлчилгээ, дотоод ажлаас бусад/, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, /хүнсний болон эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл, хүргэлт, зам, барилгын бүтээн байгуулалтын ажлаас бусад/-ний төв, амралт, зочид буудал, жуулчны газар, ресторан, баар, кафе, зоогийн газар, гуанз, цайны газар, караоке, хүүхдийн бүх төрлийн тоглоом, зориулалтын бус газарт худалдаалагдаж байгаа хүнсний худалдааны үйл ажиллагааг түр зогсоож, энэ хугацаанд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг мөн гэрийн нөхцөлд хурим, найр /худ ургийн цай, бэр гуйх, хүлээн авалт зэрэг/ бусад төрлийн цайллага хийхийг тус тус хориглосон байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин