Хувийн таарамжгүй харилцааны улмаас нэгнээ хөнөөжээ
2021-08-18

 

Орхон аймаг дахь цагдаагийн газарт 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.09 цагт иргэнээс “Баян-Өндөр сумын .. тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгалтын ажиллагааг явуулахад 50 настай эрэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан байна. Хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж ажилласны үр дүнд 29 настай эрэгтэй М гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт нь хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

 

 

Тухайлбал, уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээд нь амь хохирогчтой урьд өмнө нь хорих ангид хамт ял эдэлж байсан аж. Уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шоронгийн хоригдлуудыг засрана хүмүүжинэ гэж итгэж огт болохгүй. Хоригдол бол хоригдол шүү дээ.
2021-08-19