Нарны хорооллын 27-р байрнаас хүн унаж нас барлаа
2021-08-23

 

Өнөөдрийн 15.28 цагт хүн өндрөөс уналаа гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлжээ. Шалгалтын явцад БГД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороолол 27-р байрны урд эрэгтэй, 27 настай А гэгч унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

 

Хэдэн давхараас, ямар шалтгаан нөхцлийн улмаас унасан зэргийг тогтоохоор хэргийн газар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин