Афганистан: Кабулын нисэх буудал руу пуужингаар харважээ
2021-08-30

Наймдугаар сарын 30-ны өглөө Кабулын олон улсын нисэх буудал руу хэд хэдэн пуужин харважээ. Эдгээр пуужингуудыг пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем амдан устгасан гэж нэрээ нууцалсан, Америкийн албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар Ройтерс мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистаны нийслэл дэх нисэх буудал руу таван пуужин харважээ. Гэхдээ эдгээр пуужинг бүгдийг нь амдан устгасан эсэх талаарх тодорхой мэдээлэл гараагүй байна. Урьдчилсан мэдээллээр, Америкийн талаас хохирсон хүн байхгүй гэнэ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 26-ны өдөр Кабулын нисэх буудлын орчимд хэдэнтээ дэлбэрэлт болж, энэ халдлагын улмаас 200 орчим хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дунд Британийн хоёр иргэн, Америкийн 13 цэргийн алба хаагч байсан аж.

 

Афганистан: АНУ-ын пуужингийн цохилтод өртөн 6 хүүхэд амиа алдав

Афганистан: Кабулд халдлага болж, олон хүн амиа алдлаа

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин