Зэвсгийн агуулах дэлбэрсэнтэй холбоотойгоор Казахстаны Батлан хамгаалахын сайд огцров
2021-08-31

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын цэргийн ангийн агуулахад дэлбэрэлт болсонтой холбоотойгоор Батлан хамгаалахын сайд нурлан Ермекбаев огцрох хүсэлт гаргасныг хүлээн авчээ. Энэ талаар Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

"Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев огцрох хүсэлт гаргасан Батлан хамгаалахын сайд Нурлан Ермекбаевын рапортыг авч үзээд, хүсэлтийг нь хүлээн авсан" хэмээн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 26-ны өдөр Казахстаны Жамбыльск мужид байх цэргийн агуулахад дэлбэрэлт болж, гал гарсны улмаас 13  хүн амиа алдсан юм. Мөн 90 орчим хүн гэмтэж бэртжээ. Энэ хэргийн дараа Батлан хамгаалахын сайд Нурлан Ермекбаев огцрохоор шийдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.  

 

"Одоо миний гол зорилго бол болсон үйл явдлын үр дагаврыг нэн даруй арилгах. Та бүхэн миний огцрох эсэхтэй холбоотой асуудлыг сонирхож байгаа бол би осол болсон талаарх эхний мэдээлэл ирмэгц л өөрөө шийдвэр гаргасан. Огцрох хүсэлтээ гаргана. Ямар шийдвэр гаргахыг удирдлагууд мэднэ" хэмээн Ермекбаев мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин