Сургуулийн 37 автобус сурагчдад үйлчилнэ
2021-09-01

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орж байна.

 

2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль,  хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу  12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Их тойрууд байршилтай сургуулиудын хувьд хүүхдээ хүргэх, авах гэсэн эцэг эхчүүд автомашинаар зэрэг зорчин авто замд ачаалал үүсгэдэгтэй холбоотойгоор сургуулийн автобусаар үйлчлэх болсон юм. Харин хотын захын сурагчдын хувьд нийтэд үйлчилдэг автобусны тоо цөөн байдгаас хүлээлт үүсгэхийн сацуу хүүхэд багачууд автобусанд сууж чадахгүй хоцрох тохиолдол гардаг аж. Тиймээс хотын захын 12 сургуулийн сурагчдыг сургуулийн автобусаар хичээл сургуульд нь хүргэхээр болжээ.

 

Нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусыг гурав дахь жилдээ явуулж байгаа бөгөөд энэ ажилд нийтийн тээврийн компаниуд идэвх санаачилгатай оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд 3-5 автобусыг нийтийн тээврээс чөлөөлж, сургуулийн автобус болгон үйлчилж байгааг Нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ онцоллоо. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 5600-6300 сурагч сургуулийн автобусаар зорчсон байна.

 

Энэ хичээлийн жилийн хувьд сургуулийн автобусыг 37 чиглэлд явуулахаар төлөвлөжээ. Сургуулийн автобус есдүгээр сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн сурагчдад үйлчилнэ. Нийт 37 чиглэлд 37 автобус явах юм. Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, нийт сурагчид үйлчлүүлэх боломжтой.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
зариг угаасаа л янхан сайт болсон шүү дээ.
2021-09-01
зам дээр дэмий зогсоод түгжрэлдүүлээд байна даа.
2021-09-01
84 СУРГУУЛИЙН 3 ДУГААР АНГИ ЗОРИУЛАЛТЫН БУС БАЙРАНД ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН ТАЛААР ЗАРИГ СУРЬАЛЖЛААД ЭХЭЛЛЭЭ, ЗАРИГ ШИГ БАЙ Л ДАА, СУРВАЛЖЛАН ОЛОН ТҮМНИЙ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АНХААРЛЫГ ХАНДУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ, ХҮҮХДИЙН УРМЫГ ИНГЭЖ ХУГАЛАХ ГЭЖ ДЭЭ,
2021-09-01
зариг угаасаа л янхан сайт болсон шүү дээ.
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-09-01