Вьетнамын иргэнийг COVID-19 тараасан хэргээр 30 сарын хорих ял оноожээ
2021-09-27

Вьетнамын оршин суугч Фан Ван Хоа хөл хорионы дэглэм баримтлаагүй, коронавирус тараасан хэргээр 30 сарын хорих ял сонссон талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Фан Ван Хоа долдугаар сард Хошиминээс төрөлх хотруугаа ачааны машинаар явжээ. Вьетнамд үйлчилж буй журмын дагуу, коронавирусийн халдвартай бүс нутгаас эргэн ирж буй хүмүүс эрүүл мэндийн тодорхойлолттой байхын дээр хоёр долоо хоног тусгаарлагдах ёстой аж.

 

Харин хэрэгт буруутгагдсан этгээд шаардлагыг зөрчин, хотоор явж, хүн олноор цугларсан газруудад очиж байжээ. Түүнд өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр онош нь батлагдсан байна.  Улмаар түүнтэй харилцсан дөрвөн хүн коронавирусийн халдвараар өвджээ. Ингээд шүүхээс түүнийг "аюултай халдварт өвчин тараасан" буруутай хэмээн үзсэн байна.

 

Энд дуулгахад, саяхан Шри-Ланкад тусгай рашаанаар коронавирустэй тэмцэхийг уриалж байсан алдартай бөө коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. Тэрбээр адисласан усаа голд хийж, ингэснээр цар тахлыг ялж болно хэмээн үзэж байв. Мөн тэрбээр коронавирусээс сэргийлэх вакцин тариулахаас татгалзаж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өвчин тараагсдыг шийтгэх хэрэгтэй. Хорих хэрэгтэф тэхгүй бол тэррор хийгээд байна
2021-09-27