БНХАУ үр хөндөлтийг хязгаарлахаар зэхэж байна
2021-09-28

Эмнэлгийн бус заалтаар үр хөндөлт хийхийг багасгахаар Хятад улс зэхэж байгаа гэнэ. Энэ нь ойрын арван жилүүдэд эмэгтэйчүүд болон хүүхдийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох БНХАУ-ын төрийн зөвлөлийн төлөвлөгөөний нэг хэсэг аж. 

 

Үр хөндөлтийг бууруулж, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахын дээр улс орон дахь төрөлтийг нэмэгдүүлэх зорилготой гэж албаны этгээдүүд мэдэгдсэнийг Жэнминь жибао мэдээлжээ.

 

Эрүүл мэндийн улсын хорооны 2018 оны тайланд өгүүлснээр, Хятадад жил бүр ойролцоогоор есөн сая үр хөндөлт хийдэг байна. Үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн байдаг ч 2001 оноос эхлэн эмэгтэйчүүд тээж буй ураг нь өөрийнх нь хүссэн хүйснийх биш бол үр хөндөлт хийлгэх боломжгүй болсон байна.

 

Энд дуулгахад, БНХАУ-ын эрх баригчид 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн "нэг гэр бүл, нэг хүүхэд" бодлогоо бүрэн цуцалж, хоёр хүртэлх хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн юм. Харин 2021 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн. Энэ шийдвэр нь төрөлт буурсан, үүнээс үүдэлтэй хүн амын хөгшрөлт, ажиллах хүч буурсан асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин