Хэрэгжиж эхлээгүй хүчингүй болсон Ерөнхий сайдын ҮГ
2021-09-28
Гэрэл зургийг MPA.mn

УОК-ын ээлжит шийдвэр гарлаа. Цар тахлын  халдвар үргэлжилж, өчигдрийн байдлаар Улаанбаатарт 1043, орон нутагт 945 нэмэгдсэн. Гэхдээ энэ бол зөвхөн ПСР шинжилгээний хариу. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарч, өрхийн хяналтад гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа иргэдийн тоог мэдээлэхгүй байгаа. Тиймээс  ЭМЯ-ны мэдээлэл, бодит байдал тоон дүнгээрээ ч, тархалтын нөхцөл зөрүүтэй.

 

Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо нэмэгдэж байна гэж ЭМЯ-наас анхааруулж байгаа. Халдварын тархалт нэмэгдсэнийг хичээлийн шинэ жилтэй холбон албаны хүмүүс тайлбарлаж, их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. Ингээд УОК-оос:

 

  • Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзан агаарын сэлгэлт муу, амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллгааг 2021 оны аравдугаар сарын 1-нээс 22.00 цагаас хойш ажиллахыг хориглож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо.

  • Улсын онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг хүчингүй болголоо.

  • Гадаадаас ирсэн иргэдийг ирэх сарын 15-аас тусгаарлахгүй, онгоцны буудал дээр ПГУ шинжилгээ авч шууд нэвтрүүлнэ” гэсэн шийдвэр гаргалаа.

 

Гэхдээ хичээлийн шинэ жил гэхээсээ Сүхбаатарын талбайд болсон  “Цахим үндэстэн” шоуны бөөгнөрлийн уршиг эдүгээ гарч, халдвар нэмэгдэж байгааг олон нийт тааварлаж буй. Олон нийт шуудан харилцаа, холбооны 100 жилийн ойн олныг цуглуулсан шоуг шүүмжилсэн. Гэсэн хэдий ч ойн арга хэмжээнд оролцож, салют цацруулан үг хэлж, нээлт хийсэн

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Цаашдаа нийтийг хамарсан  гадаах арга хэмжээг зохион байгуулна. Шүүмжлэлээс айхгүй” гэдгээ хэвлэлд мэдэгдэж байлаа. Эрх баригч хүчин МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хууль. Тиймээс олон нийт хүйтрэхээс өмнө гадаах урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж болно гэсэн ойлголттой байлаа.

 

 Үүнтэй зэрэгцээд АН ч эрх баригчдад шүүмжлэлтэй хандаж, намрын чуулгантай зэрэгцэн энэ баасан гарагт Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн. Учир нь “Цахим үндэстэн” арга хэмжээнээс  Сүхбаатарын талбайд “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа үргэлжилж байгаа. Ер нь “Алтан намар” үзэсгэлэн худалдаа  өмнө нь ч дүүргүүдэд зохион байгуулагдсан. Ингэхдээ цар тахлын үеийн дүрэм, журмыг баримтлахаас гадна бөөгнөрөл цугралт үүсгээгүйгээрээ онцлог.

 

Харин өчигдөр УОК-ийн хуралдаанаар  “2021 оны аравдугаар сарын 1-нээс төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглолоо.” гэсэн шийдвэр гаргалаа.

 

УОК-ын шийдвэр бол эцсийнх, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй. Тиймээс АН-аас зохион байгуулах тайван жагсаал УОК-ын шийдвэрээр  хориотой боллоо. Ингэснээр Ерөнхий сайдын хэлсэн үг хэрэгжээгүй байхдаа “хүчингүй” болов.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хориотой шийдвэр эвлэлдэн нэгдэж байгаа сөрөг хүчин АН дараагийн шийдлээ гаргах биз. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
яг үнэн.:
.Хурдан зайлуулахгүй бол улсаараа хийсчих гээд байна.
2021-10-03
яг үнэн.:
Эцэггүй хүүхдийн хүзүү бухын хүзүүнээс хатуу гэдэг биздээ.Эцэггүй орхидос бол хамгийн хатуу харгис арга сэддэг бохир ёс суртуунтай болдог юм гэсэн шүү,Үнэний хувьтай юм байна.
2021-10-03
Мэдэхгүйгээ мэддэггүй Монголын 3 мал ….
2021-09-29
Монголыг сүйрүүлсэн 3 нохойн гөлөг
2021-09-28
zochin:
22tsagas hoish hol horio togtooh yumu esvel surguli tsetserlege haa haldvar chn zama aldaj bn.humusiin shoudalt teneltch ihsej bn.
2021-09-28
Дотор гэсэн бн. Талбайн жагсаал бол гадаа хийгдэнэ. Тэгэхээр асуудалгүй. Босцгооооо дарлагдсан ардууд аааааааа!
2021-09-28
Ogtsorch uzeee yu ch chadahgui yamar ch chadamjgui hamgiin muu Zasgiin gazar. Deer ni har zaluugaaraa nam dagaad yavtsan batsaan shuu dee ene Oyunerdene chini. Yaaj urvaj sharvah hor hutgah hun harluulah hudlaa poproh, nuhuruu araas ni hutga shaah gedgiig l sain sursan yamar ch bolovsrolgui hooson tolgoi
2021-09-28
яг үнэн.:
Эцэггүй хүүхдийн хүзүү бухын хүзүүнээс хатуу гэдэг биздээ.Эцэггүй орхидос бол хамгийн хатуу харгис арга сэддэг бохир ёс суртуунтай болдог юм гэсэн шүү,Үнэний хувьтай юм байна.
zotsin:
mongoliin gurvan tsadvargui hudal helj yerunhiilegts bolson hurelsuh neg teneg hulgai hiij bayan bolson su batbold neg teneg hural hiij kazinodaj zonoglsen zandanshatar neg teneg
2021-09-28
zotsin:
mongoliin butelgui gurav duhaa maajsan oyun erden neg butelgui duldui zangtai yanggugiin sodbaatar neg butelgui dunduur sav amorsaihan neg butelgi
2021-09-28
Zochin:
Said ta uursdiin showg bolohoor honi mal shig chiheldej,ovoorch,shavj hiichiheed zaigaa bariad hedhen hyn taivan jagsaal hiivel horino gej yy?yagad iim shudraga bus yum be?bi ali ch namiig demjdeggyi.odoo yamar ch tsuglaan jagsaaliig demjihgyi gehdee l dendyy alagchlan yzej bh shig..tamiraa tasartal,hynd nuhtsuld,bargiin hyn tesverlehed berh ajliliig yhen hatan hiij bga emnelgiihniig,gertee yhej uvduj bga olon myangan irgediig yagad bodohgyi iim teneg yum hiij bgam bee?udirdagch hynii chadvar bhgyi yasan tom munhaglal ve?turd garlaa yunaas ch aij ichihgyi,yasan ch minii dur gesen yg mun uu??
2021-09-28
Zochin:
Double standart..mun uu?e.said yu ch bsn bolno busad ni bolohgyi..
2021-09-28
irgen:
Zuv zuild zorigtoi baij bolnoo. Ter tsahim 21 arai dendsen shu, Argagui genen ES yum bilee
2021-09-28
Nam bus irgen:
Shuumjlelees aihgui ch geh shig. Ene muu danhan tolgoitoi mangar batsaan ih tom bna aa. Udurt nas barj baigaa hunii too 2 orontoi toonoos buuhaa bailaa. Ene chamd hamaagui yu?
2021-09-28