Дархлаажуулалтын цэгүүд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана
2021-10-02

Өнөөдөр /2021.10.02/ Улаанбаатар хотод суурин 22 цэгт 31 багийн 161 эмч, ажилтан ажиллаж, 2636 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2021.10.01/ нийслэлийн хэмжээнд I тунд 77, II тунд 324, нэмэлт сэргээх тунд 1485, нийт 1886 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2915 (24.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.846 (75.2 хувь), 16-17 насны 26.273 (77.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Shuud.mn
Сонин хачин