Шалтаг тоочсон ЗАСАГ
2021-10-05

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ өдрүүдэд өвлийн бэлтгэл онцгой байдал зарлахад хүрээд байна.  Саяхан л есдүгээр сард шатахууны хомстолд улсаараа нэрвэгдэж, иргэд ШТС-уудад хонон, өнжин дугаарлаж, хэрэглээгээ хангаж байсан. Импортын шатахууны нөөцөө бүрдүүлээгүй асуудалд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээсээ хариуцлага нэхээгүй. Асуудал хариуцсан УУХҮ-ийн сайд Г.Ёндон холбогдох албан тушаалтандаа хариуцлага тооцно гэж асуудлаас өөрийгөө хамгаалж, бултуулсан. Цар тахлын хууль зөрчиж, цугралт, бөөгөрнөл үүсгэсэн  “Цахим үндэстэн” шоуг  олон нийт мартаагүй байгаа, мартах ч үгүй. Амны хаалттай ч зөрөөд өнгөрөх төдийг халдварлах эрсдэлтэй дельта вирус амь насанд ч халгаатай гэж олон нийтэд анхааруулдаг хэрнээ салют буудуулж, шоу наадам зохион цугларалт үүсгэсэн Засгийг олон нийт хэзээ ч зөвтгөхгүй.  Гэтэл үргэлжлээд сайжруулсан түлшний хомстол нүүрлэлээ.

 

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэдэд “шахаж байгаа”. Сайжруулсан шахмал түлшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн эхний жил гэр хороооллын иргэд угаартаж амиа алдсан тохиолдол нэлээдгүй гарсан. Нийслэлийн онцгой комиссын шуурхай мэдээнд өдөр бүр л угаартсан тохиолдол бүргэгдсэнийг мэдээлж, иргэд айдас, түгшүүртэй өвлийг давсан.  Нэг танил маань “Шөнө дунд сэрээд хүүхдээ амьсгалж байна уу гэж чагнадаг. Угаартчих вий гэж айх юм” гэж санаа зовнин хэлж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Харин дараа өвлөөс угаарын хийн асуудлыг мэдээлэхээ байсан уу, шахмал түлшний технологид өөрчлөлт хийсэн үү, иргэд түлшээ хэрэглэж сурсан уу, ямартай ч энэ асуудал намжсан. Харин өнгөрсөн жил нийслэл утаатай өвөлжсөнийг олон нийт мэднэ. Учир нь цар тахлын халдвар утааны асуудлыг мартагнуулж, иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионд өвлийг үдсэн. Нэгэнтээ цахилгааны үнийг төрөөс төлж өвөлжсөн учраас сайжруулсан түлш бус цахилгаан халаалт ихэнх өрх хэрэглэсэн. Тиймээс ч цахилгаан халаалтны эрэлт ихсэж, үнэ өссөн байдаг.

 

Харин энэ өвлийг, цаашдаа ч дэлхийн улс орнуудын адил цар тахлын халдварын нөхцөлд хамгаалалтын дэглээ барин хэвийн амьдралын горимдоо шилжиж, хөлд хорио тогтоохгүй гэдгээ төр, засаг мэдэгдэж байгаа. Тиймээс ч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхиж, хичээл сургууль эхэлж, иргэд ч ажил, амьдралаа зохицуулж байна. Тэр дундаа гэр хорооллын иргэд  сайжруулсан түлшээ бэлтгэж, өвөл гал алдахгүй, дулаан, тохитой амьдрах нөхцөлөө бүрдүүлэх нь айл өрхийн нэн тэргүүний асуудал. Харамсалтай нь цаг агаарын хүйтрэлтэй зэрэгцээд сайжруулсан түлшний олдцохгүй, хүүхдүүд даарч хөрч, ханиад томуу тусахаас эхлээд дархлаа нь унах вий гэсэн болгоомжлол, айдас дунд байна.

 

Агаарыг бохирдуулдаг түүхий нүүрс түлдэг байсан үед гэр хорооллынхон өвлийн бэлтгэлээ базааж, нүүрсээ тонн тонноор нь авдаг байлаа. Энэ нь ч өрхийн төсөвт нэмэртэй. “Портер”-оор, том ачааны тэвшээр нүүрсээ авч нөөцөлсөн байхад тухайн намрын сэрүүн өдрүүдэд хэдэн сараа гал алдах асуудалгүй, дулаан гэртээ тохитой байцгаана.

 

Гэрт, байшинд амьдардгаас хамаараад айл өрхийн нүүрсний хэрэглээ янз бүр. Гэтэл Харин сайжруулсан түлш нэвтрүүлснээс хойш нэг өрхөд долоо хоногтоо 6 шуудайны квоттой.  Картаар долоо хоногтоо нэг удаа авдаг 6 шуудай нүүрс нь хүрэлцэхгүй, зутруу, жиндүү өвөлжөөд хоёр жилийн нүүр үзэж байгаа өрхүүд ч бий. Дээр нь долоо хоног бүр 6 шуудай түлшээ авахдаа таксийгаар хүргэж, зарлага нэмэгдэнэ. Долоо хоногтоо сайжруулсан түлшээ гамнаж хэрэглэх сэтгэлзүйн дарамтад өртөнө. Тухайн долоо хоногтоо квотын түлшээ авах мөнгөгүйн асуудал ч тулгарна. Ер нь төрийн энэ шийдвэр гэр хорооллынхонд өвлийн бэлтгэлийг нь ширхгээр олгож сэтгэлзүйн болоод эдийн засгийн зарлага үүсгэж байгаа алдаатай бодлого. Гэр хорооллынхон  түлшний хомстолгүй өвөлжих нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. 

 

Сайжруулсан түлшний хэрэглээ эхний жилдээ алдаа оноотой байсан байж болно. Дараа дараагаас нь засч залруулж, энэ жилийн тухайд иргэдэд хэрэгцээт хэмжээгээр нь олгож байх хугацаа нэгэнтээ ирсэн байлаа. Гэвч өчигдөр ЭХ-ний сайд Н.Тавинбэх:

  • Борлуулалтын цэг цөөдсөнөөс хомстол үүссэн.

  • Энэ жил хэрэглээ өслөө.

  • Төрөөс сайжруулсан түлшний үнийг 50 хувь хөнгөлсөн. Бид алдагдал хүлээж байгаа.

  • Ойрын өдрүүдэд хүйтэрсэн.

  • Иргэдэд карт давхардаж олгосон зэрэгтэй холбоотой асуудал үүссэн зэрэг шалтгаан бус шалтаг тоочив.  

 

Эдүгээ борлуулалтын цэгийг нэмэх, хүн амын хэрэглээг тооцох, цаг агаарын хүйтрэлийг урьдчилж харах, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлж, картгүйгээр олгох нөхцөлийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж ажиллах нь эрхийг нь эдэлж байгаа салбарын сайдын үүрэг байлаа.  "Цахим үндэстэн” шоун дээр олуулаа цуглаж  бөөгнөр үүснэ гэж тооцоогүй, Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орсноос шатахууны нөөцөө татаж чадахгүй хомстол үүслээ, иргэд автобусанд олноороо явснаас халдвар буурахгүй байна зэрэг шалтгаан бус шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн, энэ засаг. Харин одоо Засгийн газар эрхээ эдэлсэн бол шалтаг тоочилгүй хариуцлагаа үүр.  Намрын ээлжит чуулганы нээлт дээр спикер сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллана гэсэн амлалтдаа хүрч, УИХ ч ажлаа хийхийг олон нийт шаардаж байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ засгийн газрыг огцруулах цаг нь болсон
2021-10-06
Зочин:
Бас л бинзен нь дараалалтай болж бутэж бгаа юм алга даа энэ ендон тавинбэх халтар энхболд нямдорж номин гм хумуусийг зайлуулаад шинэ хумуус тавиад ажиллавал ямар бол доо арай л бна шуу еронхий сайдаа наад хэдийг битгий хамгааллаа
2021-10-06
Зочин:
Хэ хэ шалтаг тоочих нь аргагүй шүү дээ ямар хүмүүс засагт байгаа билээ дээ
2021-10-05
Зудрал:
Еронхий сайд одоо энэ нэр хунд унагаж бгаа сайд нараасаа салах цаг бсон байхаа эртхэн шиг шинэчлэл хийж сэтгэлгуй хумуусээ зайлуулсан дээр байхаа улам л нэр хундийг чинь унагаад бна шуу
2021-10-05
ЗАМ ТЭЭВРИЙН СААД, ЭРЧИМ ХҮЧНИЙ СААД, ЭРҮҮЛ МЭНДИЙН СААД ГЭСЭН 3 СААДЫГАА ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЕРӨНХИЙ СААД ТА ӨӨРӨӨ ЗАЙЛЖ ЧАДДАГ ХҮНД НЬ СУУДЛАА ӨГНӨ ҮҮ.
2021-10-05
Ковид тусаагүй иргэн бараг байхгүй боллоо. Гадаад харилцаа, Хил, Гааль нь Чадваргүй Удирдлагуудтай Хил, Гааль нь Байнга хаалтай шахам. Бинзен тасран, Шахмал түлшээр тасрана, Иргэд, ААН хязгаарлана, ААН, Иргэд ажил оролгоор тасрана, бүгдээрээ ковидтой Улс боллоо. Чадвартай хүнээр удирдуулмаар хөлдөж үхлээ
2021-10-05
зочин:
Эрүүл мэндийн сайд гэж нэг эргүү, харах царайны доожоогүй амьтан байна аа. Ковидын нас баралт байхгүй байхад л сайд болсон, одоо нас баралт 1000 хэдийн давчихсан, дарсаан тоогоо бодвол бүүр аймаар. Гэтэл тэнд хүн өвдөөд үхээд байхад энд сайд нь өнгө ороод, яриа хэл цэцэх болоод, буруугаа бусдад, иргэдэд өөрсдөд нь чихээд сууж байна дээ. Ингэж амьдарч болохгүй ээ, Оюун-Эрдэнэ чи одоо огцор
2021-10-05
Зочин:
Одоо бүр утаагаа 100 хувь бууруулах гээд түлшээ огт нийлүүлэхгүй байгаа юм биш биз дээ.Монголын төр үнэхээр дампуурчээ.30 өмнө мартагдсан оочер картыг одоо эргээд хэрэглээд эхлэлээ дээ.Яг 2 дохь хойд солоноос болох нь ээ.Ковидын шинжилгээнд хонон өнжин оочёрлоно.Нүүрс түүхэнд зодолдож ноцолдож оочерлоно.Бинзен маслонд нэг дүгээр эгнээг дүүртэл оочерлоно.Одоо бүр картаараа өгч чадахаа байгаад оочерлуулдаг болов.Энэ сайн ажиллаж байна уу.Муу ажиллаж байна уу.хэлээд өгөөч ээ
2021-10-05
Хариулт:
ХОТЫН УУГУУЛ ИРГЭН ГЭЖ ЯМАР ХҮН БАЙНА АА.360 ЖИЛИЙН ТЭРТЭЭГЭЭС ЭНД ТЭНДЭЭС ОЧИЖ СУУРЬШСАН ХҮМҮҮСИЙГ УЛААНБААТАРЫН УНАГАН ИРГЭН ГЭДЭГГҮЙ ЮМ.НЭГ ЁСНЫ ЦАГААЧИД ЮМ АА.МОНГОЛ УЛСАА ХОТ, ОРОН НУТГААР НЬ ХУВААНА,ХЭНТИЙ ,ДӨРВӨД,БУРИАД, БАРГААР НЬ ХУВААДАГ ХЯТАДЫН ЦАГААЧДЫН ХЭЛДЭГ ҮГ МӨН ДӨӨ
2021-10-05
Popchin eronhi saidig bas yavuulah ni zov
2021-10-05
Зочин:
Естой энэ хэдэн сайд нар нь шалтаг тоочоод ард тумнийг буруутгаад л сууж бдаг еронхий сайд ийм юм ярьдаг сайд нарыг хурдан зайлуулаж хариуцлага тооцохыг ард тумэн хусэж бна шуу дээ
2021-10-05
Popchin eronhi saidig bas yavuulah ni zov
Иргэн:
Хэл амаа билүүдэж голоо зогоогч муу ёрын сүгнүүд ээ. Титэм вирусын тахалд нэрвэгдээгүй эдийн засаг, хатуу шингэн түлшний дутагдалд нэрвэгдээгүй улс орон дэлхийн аль булан тохойд байгааг хэлээд өгөөч.Ядмагхан эдийн засагтай ч чадлынхаа хирээр хичээн зүтгэж байна. Өөр юу хүсээд байгаа юм бэ? Хотод бугшсан хөдөөний оркууд нутагтаа амрах нэрийдлээр дөрвөн зүг, найман зовхист халдвар түгээгээд, төрөл бүрийн найр хийж халдвар тараагаад нөхцөл байдлыг хүндрүүлээд байгаа нь ариун явдал юм уу? Хотын уугуул иргэд хэзээ ч ийм тэнэг үйлдэл гаргахгүй. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр ЗГ руу боргож байдгаа болиорой ноход оо.
2021-10-05
Зочин:
Одоо бүр утаагаа 100 хувь бууруулах гээд түлшээ огт нийлүүлэхгүй байгаа юм биш биз дээ.Монголын төр үнэхээр дампуурчээ.30 өмнө мартагдсан оочер картыг одоо эргээд хэрэглээд эхлэлээ дээ.Яг 2 дохь хойд солоноос болох нь ээ.Ковидын шинжилгээнд хонон өнжин оочёрлоно.Нүүрс түүхэнд зодолдож ноцолдож оочерлоно.Бинзен маслонд нэг дүгээр эгнээг дүүртэл оочерлоно.Одоо бүр картаараа өгч чадахаа байгаад оочерлуулдаг болов.Энэ сайн ажиллаж байна уу.Муу ажиллаж байна уу.хэлээд өгөөч ээ
Хариулт:
ХОТЫН УУГУУЛ ИРГЭН ГЭЖ ЯМАР ХҮН БАЙНА АА.360 ЖИЛИЙН ТЭРТЭЭГЭЭС ЭНД ТЭНДЭЭС ОЧИЖ СУУРЬШСАН ХҮМҮҮСИЙГ УЛААНБААТАРЫН УНАГАН ИРГЭН ГЭДЭГГҮЙ ЮМ.НЭГ ЁСНЫ ЦАГААЧИД ЮМ АА.МОНГОЛ УЛСАА ХОТ, ОРОН НУТГААР НЬ ХУВААНА,ХЭНТИЙ ,ДӨРВӨД,БУРИАД, БАРГААР НЬ ХУВААДАГ ХЯТАДЫН ЦАГААЧДЫН ХЭЛДЭГ ҮГ МӨН ДӨӨ