Батлан хамгаалах салбарынхан 10 жилийн хугацаанд 22 сая мод тарина
2021-10-05

 

МУ-ын Ерөнхийлөгч “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг хөдөлгөөнд Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн нэгдэж 2030 он хүртэл 22 сая мод тарьж ургуулахаар өнөөдөр ажлыг эхлүүлж байна.

 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөнд Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн оролцоно. Монгол Улсын хэмжээнд 10 аймагт мод үржүүлгийн газрыг шинээр байгуулна. Бүх цэргийн албан хаагчид гэртээ амьдрах орчиндоо мод тарина. Мөн 60 гаруй анги байгууллагыг эко орчин болгоно. Бид ажлаа эхлүүлсэн. Дэмжлэг үзүүлнэ.  Мод суулгаад санаа амрах биш ургуулах ёстой. Тиймээс Зэвсэгт хүчний бүх ангиудад экологийн мэргэжилтнүүдийг бий болгоно. Хугацаат цэргийн албан хаагчдыг мод тарих чиглэлд мэргэшүүлнэ. Монгол Улсын Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн 10 жилийн хугацаанд 22 сая мод тарина. Өнөөдрөөс эхэлж модоо тарьцгаая" гэв. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зэвсэгт хүчнийхэн бол мод ургуулж арчлах зэргийг чадна л даа. Гэхдээ сүүлийн үед сайд гуай нэг их шоудах сонирхолтой болчихов уу даа, харамсалтай нь. УБ-ын цэргийнхнийг хувийн машинаараа явах эрхийгнь хасч түгжрэл багасгах тушаал гаргасан. Гэтэл цэргийн анги, байгууллагуудын ойр хавийн орон сууц, нарийн гудамжуудад түгжрэл үүсчихсэн. Цэргийнхэн машинаараа явцгааж л байна. Тэгэхээс ч яахав, коронатай үед...
2021-10-07
5000 хүнтэй Арми гэж тооцвол 1 хүн 9 жилд 4400 мод 1 жилд 500 мод. Хавар намрын 2 сард тарина гэвэл 1 хүн сард 250 мод. Бас л чардайлгах нээ. 22 сая мод тарина гэсэн тооцоог ухаантай цэргийн дарга нар гаргасан биз ээ. Амжилт. Дэмжиж байна.
2021-10-05
Ёстой сар луу харж хуцдаа.
2021-10-05
Зочин:
САЙХАН Ч ХӨӨРЦӨГЛӨХ ЮМ ДАА. УГ НЬ МОД ТАРИХ ШИГ ЧУХАЛ ЮМ АЛГА. ГЭТЭЛ ЯМАР Ч ТООЦОО СУДЛАГААГҮЙ, ХААНА ТАРИХ НЬ ТОДОРХОЙГҮЙ, ХЭН УСАЛЖ УРГУУЛЖ ТОРДОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ, ЗҮГЭЭР Л ТАЛ ЗАССАН ПЯЛДАГА УРИАГАА БОЛИОЧ ЭЭ. ЯДАЖ ХААНА ТАРИХАА ЭХЭЛЖ СОНГОЧИХООД УСАЛГАА, АРЧИЛГАА ЗЭРГЭЭ ТООЦООД ТЭГЭЭД ЯМАР ХҮЧ ХӨРӨНГӨ ЗАРДАЛ ГАРГАХАА ТООЦООД ХЭН ХЭНИЙХЭЭ АЖИЛ АЛБЫГ АЛДАХГҮЙГЭЭР ТӨЛӨВЛӨЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ТОМ ТОМ БҮЛТЭРЧ ДУУГАРДАГ ЕРӨНХИЙ САЙД ШИГЭЭ СОЛИОРЦГООХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ХЭД НЬ УРГАХ ЭС УРГАХАА МЭДЭХГҮЙ БАЙЖ БҮЛТ БҮЛТ ҮСРЭХ ЮМ ДАА
2021-10-05