Д.Ганбат: Суулт хийж байгаа иргэдийн асуудлаар ХЭҮК-ынхонтой уулзана
2021-10-06

 

ХЗДХЯ-ны гадна иргэд үзэл бодлоо илэрхийлж суулт хийж байгаа. Суулт хийж байгаа иргэдийг цагдаа нар баривчилсан гэсэн мэдээлэл байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ХЗДХЯ-ны гадна суулт хийж байгаа хүмүүс дээр ирж ХЭҮК-д хандаж байгаагаа мэдэгдэл хийв. Тэрбээр: 

 

 

-ХЭҮК-ынхонтой Төрийн ордонд уулзахаар дуудсан. Үндсэн хуулинд заасан эрхээ зөв эдлэх эрхтэй. Цагдаа нар олуулаа энгийн иргэдийг зодож болохгүй. Өнөөдөр ард иргэд маш их бухимдалтай байна. Иргэд халдвараар өвдөж, эмнэлэгт хэвтэж чадахгүй байна гэлээ. 

 

УИХ дахь АН-ын бүлэг ХЭҮК-ынхонтой суулт хийж байгаа иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар уулзалт хийх юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zaiuul daa Duraaraa yu ve
2021-10-06