Ардчилагчдаас ардчиллаа аврах цаг ирсэн үү
2021-10-07

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ардчиллын анхдагчдын нэг нэр дэвшиж буй нь уншигч танд мэдрэгдэж байна уу. Төрийн ордон тойрон ардчиллыг эрэн хайсан хүмүүсээр дүүрэн байгааг анзаарав уу. Тэд эдэлж байгаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хаанаас ч юм хайж явна.

 

 

Уг нь хотын төв талбайд, Төрийн ордны хажууд, Хуульзүй, дотоод хэргийн яамны үүдэнд цуглаж, суугаад үгээ хэлж байгаа нь эрх чөлөө биш үү. Яагаад эдэлж байгаа эрх чөлөөгөө хаа нэгтэйгээс хайгаад байгаа юм бэ. Чанга дуугаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хэрнээ яагаад амаа үдүүлсэн, боолгосон мэт аашлаад байгаа юм бэ.

 

Ямар ч зөвшөөрөл аваагүй атлаа жагсаал цуглаан зохион байгуулж, олон хүнийг цуглуулж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ байдал даамжирч, эмх замбараагүй байдал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ? Эхэлж дуугарсан хүн рүү эсвэл араас нь турхирсан нэгэн үү?

 

2008 оны 07 дугаар сарын 01-ний хар өдрийг мартаагүй юу. Эцэстээ жагсаал зохион байгуулсан, турхирсан нэгэн бус энгийн иргэд хохирч үлдсэнийг хүмүүс мартсан ч түүх мартаагүй. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн мартаагүй байгаа.

 

Иргэн Д.Монголхүү эрх чөлөөгөө эдэлж байгаа гэнэ. Ямар их ааш авир, ёс суртахуун вэ. Цагдаагийн албан хаагч руу хэрхэн аашилж буй бичлэгийг нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчид анзаарсан биз. Өргөсөн тангараг, өмссөн мөрдэстэй хувцсандаа баригдаад цагдаа тэвчиж байгаа нь мэдээж. Гудамжинд энгийн рүү тэгж дайрсан бол тэвчих хүн үгүй л болов уу. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг бол хэн нэгнийг, хэсэг бүлгийг дайрч доромжлохын нэр биш.

 

Хэн нэгэн улс төрд орохын төлөө улайран дайрч болно. Улстөрчид эрх ашгийн төлөө өнөөдөр тэмцэлдэж, маргааш тэврэлддэг. Харин хэн хохирч, хэн муугаар хэлүүлж үлддэг вэ. Иргэн та бид хохирч, цагдаа нар муу муухайгаар дуудуулаад үлддэг. Улс төрийн ашиг хонжоо бүхэн ардаа ийм л зүйл үлдээдэг. Харин тэд нүднээс далд халуунаар тэврэлдэж, хороо найруулдаг.

 

Ардчилагчид өөрсдөө ардчиллын нэрийг арай л дэндүү шороотой хутгадаг. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө дайрч давшлах, бусдыг гүтгэж доромжлох гэж ойлгодог. Жагсаж цуглах эрхээрээ далаимдуулж, ардын баатар эсвэл дайсан тодруулахыг оролддог. Ардчилал ус, агаар мэт хэрэгтэй байж болно. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй,  бүх зүйлд хэм хэмжээ, хязгаар байх ёстой. Эрх чөлөө хэтэрвэл хүний амь нас хөсөр хаягдаж ч магадгүй.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Тэд ардчилагчид бишээ. Авч идэхэд улайрсан луйварчин хулгайч дээрэмчид. Эрээгээ алдсан хүн хогнууд.
2021-10-09
Хуц:
Дээр байгаа Гарууд чинь улсаа самарч байхад эсэргүүцээд жагсаж тэмцэж бнаа. Энэ чнь тэмцэл йн хэлбэр. Зөвшөөрөл хүсээгүй. Аргаа бараад тэмцэж бнаа. Ардчилал хамаагүй.
2021-10-07
Зочин:
Эднээс ардчлалын биш мөнгөний л үнэр ханхлаад байна
2021-10-07
Зочин:
Ардчлалын үнэрч үгүй өдөөн турхирагчидаас болгоомжило. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй монгол хүү гэгч арай даварч байнадаа
2021-10-07
Mungunii sda nar shuu dee
2021-10-07
Зочин:
Ардчлалын үнэрч үгүй өдөөн турхирагчидаас болгоомжило. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй монгол хүү гэгч арай даварч байнадаа
Зочин:
Комунистууд гуйлгаж ховордуулж оочерлуулж авах ёстой юм шиг наад захын хэрэглээг хязгаарлаж бн бид 50.60 оных биш бид эрх чөлөө чөлөөт эдийн засгийн үеийхэн боолчлолын сэтгэхүйтэй биш комунистоо
2021-10-07
ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧДААС "ТА НАРЫН ЭСРЭГ ЖАГСААЛ ХИЙХ ГЭСЭН ЮМ, ЗӨВШӨӨРӨӨЧ" ГЭЭД ЗОГСОЖ БАЙХ УУ? ҮНДСЭН ХУУЛИАС ДЭЭГҮҮР ЖУРАМ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ
2021-10-07
Иргэн:
Яг үнэн
2021-10-07