КОВИД-19: 1348 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа
2021-10-11

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1348 хүнээс халдвар илэрчээ. Шинээр илэрсэн халдварын 835 нь Улаанбаатарт, 513 нь орон нутагт бүртгэгдлээ.

 

Мөн энэ өдөр халдварын улмаас 40-80 насны 14 хүн нас барлаа. Эмнэлэгт 19 957 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 10 524 хүний бие хөнгөн байгаа бол 338 хүний бие нэн хүнд байна.

 

Shuud.mn
Сонин хачин