Вакцин тариулаагүй хүмүүсийг кафе, худалдааны төвөөр үйлчлүүлэхийг хориглоно
2021-10-11

Коронавирусийн халдварын шинэ дэгдэлт гарсантай холбоотойгоор Сингапурын эрх баригчид вакцинд хамрагдаагүй хүмүүст зориулсан хязгаарлалтын арга хэмжээнүүдээ чангатгахаар болжээ. Энэ талаар Сингапурын Эрүүл мэндийн сайд он Е Кун мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

 

"10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зөвхөн вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс, мөн 12 хүртэлх насны хүүхдүүд л нийтийн хоолны газраар үйлчлүүлнэ. Вакцинд хамрагдсан хүмүүс танхимаар үйлчлүүлэхгүй, гагцхүү хоолоо авч явж болно. Кафе, зоогийн газруудад нэг ширээний ард хоёр л хүн сууж үйлчлүүлнэ" хэмээн Сингапурын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн "гагцхүү хоёр тун вакцинд хамрагдсан хүмүүс л томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж болох" гэнэ. Харин супермаркет, аялал жуулчлалын объектууд, цэцэрлэгт хүрээлэнгүүд энэ хязгаарлалтад хамрагдахгүй аж.

 

Энэ улсад оршин суугчдын 80 хувь нь вакцинд хамрагдсаны дараа наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн "COVID-19-тэй зэрэгцэн орших амьдрал"-д бэлтгэх үе шатыг Сингапурын эрх баригчид эхлүүлсэн юм. Ингэснээр вакцинд хамрагдсан хүмүүст зориулж хязгаарлалтуудыг цуцалж байлаа. Тухайн үед өдөрт илрэх халдварын тоо 20-30 байсан бол хязгаарлалтыг цуцалсаны дараа халдварын тоо эрчимтэй өсөж, одоо өдөрт 3,5 мянгаас дээш тооны халдвар илэрч байгаа аж. Гэхдээ эрх баригчид хөл хорио тогтоохгүй, харин оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэн халдварыг тогтоон барих бодлого баримталж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene covid-tenegrel hezee duusah vee??utga uchirgyi,tolgoi daraalan vacdaad uvchlul yhel ulam nemegdej bgag bygd oilgoj bj yagad malaas dor bolchvoo.engiin arguudaar sergiilj hamgaalj bolj bnshyy dee!darhlaa sul,hynd uvchtei,suurita,nastai hymyys tusval hynderch nas bardag l haniad!aduunii tos,jamts hujir,aarts zerleg jims,yas shulhun bhd l asuudalgyi ilaarshij bn.ulamjlalt tan urgamal,agaar dasgal bhd l sergeed bhd busdiig duuriaj tsuuhun bienee hyaruulj baidag??!!
2021-10-11