Их, дээд сургуулийн орчинд халдварын эрсдэл өндөр хэвээр байна
2021-10-16

 

Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хурлаар Ковид-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн болон дархлаа сэргээх нэмэлт 3-р тунгийн явцыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэ долоо хоногийн байдлаар 1000 хүн амд ногдох PCR шинжилгээний үзүүлэлтээр манай улс 220 орноос 56 дугаар байрт явна. Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл буурч байгаа боловч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байна.

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас хийсэн судалгаагаар өдгөө манайд халдварын гурван том кластер байгаа нь эрүүл мэндийн болон боловсролын байгууллага, үйлчилгээний газрууд аж. Иймд дээрх салбарууд руу чиглэсэн тодорхой ажлууд хийж эхэлжээ. Тухайлбал, олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, оюутны дотуур байруудад дархлаа сэргээх нэмэлт 3-р тунд хамруулах вакцины явуулын 40 гаруй цэг ажиллуулж байгаа бөгөөд одоогоор нийслэлийн зорилтот бүлгийн 18 хувийг хамруулсан байна.

 

Дархлаа сэргээх нэмэлт 3-р тун хийлгээд 14 хоносноос хойш Ковидоор өвчилсөн тохиолдол Монголд 0.15% байгаа бол Израйльд энэ үзүүлэлт 0.1%-тай байна. Мөн өвчилсөн тохиолдлуудын дотор хүндрэл гараагүй байгаа тул вакцины нэмэлт 3-р тунд хамруулах ажлыг орон даяар эрчимжүүлэх үүднээс олон хүнтэй хамт олныг нэгдсэн журмаар, газар дээр нь очиж вакцинжуулж эхэлжээ.

 

Шадар сайдын өгсөн үүргийн дагуу дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд зөв ойлгуулах, вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол хүргэх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг татан оролцуулах замаар вакцинжуулалтыг идэвхжүүлэх Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

 

Түүнчлэн халдварын тохиолдол, эрсдэлийг бууруулах хүрээнд хувь хүний эрүүл мэндийн QR кодыг бий болгож, Ковидын шинжилгээ, вакцинжуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн цахим системийг нэвтрүүлэх ажлыг Мэдээлэл, технологийн газарт хариуцуулав.

 

Мөн гадагшаа нисэх иргэдийн PCR шинжилгээг ХӨСҮТ-д авах зохион байгуулалтыг хийж, гадаадаас ирэх иргэдийн гэрийн тусгаарлалт, түргэвчилсэн шинжилгээ авах, эсэх асуудлыг ирэх 7 хоногт эцэслэж, олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхийг холбогдох газруудад үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Шадар сайдын мэдээлэл 

Shuud.mn
Сонин хачин
Хятадын гар хөл эргэлт буцалтгүйгээр болж үй олон хүмүүс зөнд нь орхиж вакинаар үхүүлж хариуд нь үй олон хятдууд оруулж ирэх төлөвлөгөөтэй хулгайчуудаа арга хэмжээ аваачээ Бид нарыг яаж үхүүлэх вэ? Гэж л бодож өдрийн бодол шөнийн зүүд болж байна уу ман-ын хулгайчуудаа.Ард түмнээ үхэж дууссан хойно гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж хятадуудыг оруулах гэж байгаа эх орноо худалдагсад.Тийм учраас модондээр анхаарал хандуулж байгаа. Биз дээ.Хамгийн эхний тактик хөгшчүүдийг дуусах.Хоёр.вакцинаар ард түмнээ дуусгах.Гурав.оюутан залуусийг өвчлүүлж дуусгах.Дөрөв.Ард түмэн цөөрсөн хойно үлдсэн хүмүүсийг хятадуудад уусгаж өөрсдөө гадагшаа зугтах төлөвлөгөөтэй биз дээ.Үгүй юм бол Одоо дорвитойхон арга хэмжээ ав.10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежээ карантилж хүүхдүүд дүү нараа хамгийн эхний ээлжинд аврах хэрэгтэй байна.3-р тун хийлгэж болохгүй шүү ард түмэн!!!!!!!!!!!!!!!!!!!
2021-10-16