Нийслэлчүүдийн 18.1 хувь нь вакцины III тунд хамрагджээ
2021-10-19

Өнөөдөр /2021.10.19/ Улаанбаатар хотод явуулын 46 баг, суурин 35 цэгт 90 багийн 339 эмч, ажилтан ажиллаж, 5428 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2021.10.18/ нийслэлийн хэмжээнд I тунд 81, II тунд 143, нэмэлт сэргээх тунд 1521, нийт 1745 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2938 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.347 (75.8 хувь), 16-17 насны 26.448 (78 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Shuud.mn
Сонин хачин