Путин Курилд оффшор бүс байгуулахыг үүрэгджээ
2021-10-19

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын гуравны өдөр Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы хуралдааны дүнгээр хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газартаа даалгажээ. Энэ хуулийн төсөл нь Курилийн арлууд дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд давуу байдал олгох асуудлыг зохицуулна гэж Регнум холбоны мэдээллийн агентлаг дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Курилийн арлууд дээр ажиллаж буй байгууллагууд орлого, газар, тээвэр, өмчийн татвар төлөгчид төлөхгүй байх асуудлыг зохицуулсан хууль боловсруулахыг Путин үүрэг болгосон байна. Түүнчлэн арлууд дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад 10 жилийн туршид даатгалын шимтгэлийг бууруулж 7,6 хувиар тооцох хөнгөлөлт үзүүлэх аж.  Мөн Курилийн арлууд дээр гаалийн чөлөөт бүсийн горим үйлчлэх юм байна.

 

Ерөнхийлөгч Путиний өгсөн үүргийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин болон Сахалин мужийн захирагч Валерий Лимаренко нар 2022 оны наймдугаар сарын нэгний өдрийн дотор хэрэгжүүлэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин