СУРВАЛЖЛАГА: Гэр хорооллын иргэд төмс ширхэглэж, мах граммалж байна
2021-11-04

Угаас хүндрэлтэй байсан иргэдийн амьдралд хоёр дараалан дэгдсэн коронавирусийн халдвар улам нэрмээс болов. Хил гааль хаалттайгаас зарим бараа бүтээгдэхүүний хомстол үүсч, үнэ нь тэнгэрт хадаж байна. Энэ байдал иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бид сурвалжиллаа. Ингэхдээ  гэр хороолол тэр дундаа Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар Долоон буудлыг зорьж, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдтэй уулзлаа.

 

 

Долоон буудлын эцсийн буудал бидний мэддэгээс өөр ертөнц мэт. Тэнд бөөгнөрч архидсан хүмүүс хаа сайгүй. Согтуу аавыгаа босгохоор татаж буй хүүгийн зураг олон улсын хэвлэлд гарч, бид Монголын байгаа байдаг хэмээн шагшин гайхаж  байлаа. Тэгвэл согтуу аавыгаа сугадсан, хажууд нь зогссон хүүхдүүдийн дүр зургийг Долоон буудлын энэ орчмоос түвэггүй харж болох нь. Энэ дүр зураг иргэдийн амьдрал маш муу  байгаагийн хангалттай нотолгоо болох биз ээ.

 

Эхлээд бид Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны “Гүүтийн эх” хүнсний дэлгүүрийн худалдагч Д. Шалхаанаас Иргэдийн худалдан авах чадвар хэр байгааг тодрууллаа.

 

Тэрбээр торохгүйгээр “Муу” гэсэн хариултыг өглөө. Мөн тэрбээр “коронавирус гарахаас өмнө гайгүй байсан. Иргэд мах, төмсийг багадаа 500 граммаар авдаг байсан. Одоо 200, 300 грамм гээд зогсч байна. Манай ойролцоо гудамжны зөндөө хүмүүс манайд зээлтэй. Таньдаг болохоор зээлээр хүнс өгдөг. Тэд 15-30 хоногийн дараа цалин, тэтгэвэрээ буухаар зээлээ төлдөг” гэж байна.

 

Харин Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Оргил маркетийн худалдагч  Б.Хүрэлбаатар “Атар” талх хомстож байгааг дуулгалаа. Учир нь Атар талхны уутыг БНХАУ-аас оруулж ирдэг. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

 

-Атар талх хомстсон гэхээр үнэ нь дагаад өссөн үү?

 

-Өдөрт 5 ширхэг Атар талх түгээлтээр ирдэг. Үнэ нь 200 төгрөгөөр нэмэгдсэн. Боорцогны үнэ ч мөн өссөн. Жишээ нь, “Жин туул” үйлдвэр боорцогны үнээ 5000-аас 10 000 төгрөг болгон нэмсэн. Өгөөж үйлдвэр ч бүтээгдэхүүнээ 200 төгрөгөөр өсгөчихөөд байна.  

 

-Танай дэлгүүрт өөр ямар бүтээгдэхүүн тасраад байна вэ?

 

-Punch, жүржийн талст зэрэг зарим ундаа тасарсан. Бас л шошго, сав нь байхгүй гэсэн шалтгаантай.

 

-Хүнсний ногооны үнэ ханш ямар байна, өссөн үү?

 

-Нарийн ногооны үнийг дагаад Монголд тарьдаг хүнсний ногоонуудын үнэ өссөн.  Төмс 600 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 1000 төгрөг. Лууван 1800-аар зарж байсан бол одоо 2500, монгол сонгино 1000-аас 2500, сармис ширхэг нь 500 байсан бол 1000 төгрөг болж үнэ нь нэмэгдсэн.

 

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт яаж нөлөөлж байна вэ?

 

-Иргэд төмсийг 2, 3 ширхэгээр, махыг 200 граммаар худалдан авдаг. Бараа бүтээгдэхүүн зээлээр авъя гэсэн хүмүүс маш их байна. Гэсэн ч манайх зээлээр бараа гаргадаггүй болохоор өгдөггүй. Хил хаагдсанаас хойш бараа татан авалт муудаж, дэлгүүрийн орлого буурч, байдал хүнд л болж байна.

 

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Ану” мини маркетийн худалдагч  Б.Отгоо “Иргэдийн худалдан авалт муу, өдөржин сул зогсч” байгаагаа хэлж байна. Тэрбээр дэлгүүр нь орлогогүй, иргэд бэлэн мөнгөгүй учраас зээлээр хүнс бараа өгөхөөс өөр аргагүй байгааг хэлж байна. “Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, халамжаар амьдардаг хүмүүс ихэнх нь зээлээр хүнс бүтээгдэхүүн авдаг. Гурван ам бүлтэй айл гэхэд 20-30 хоногийн хугацаатайгаар 300 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зээлээр авдаг”-ийг хэллээ.

 

 

Захын хорооллын худалдаа эрхлэгчид ийн ярьж байна. Бараа бүтээгдэхүүний хомстол, үйлдвэрлэгчдийн нөхцөл байдлаас шалтгаалан үнэ өдөр өдрөөр өсч байгааг тэд хэллээ. Үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн худалдан авалт муудаж, дэлгүүрийн орлого тасрахад хүрээд буйг учирлаж байна. Энд иргэд мөнгөгүй, дэлгүүр орлогогүй байна. 

 

Г.Чоглойдорж

Shuud.mn
Сонин хачин
WAN KEI:
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
2022-01-28
Gazryg ni hujaad zarsan.
2021-11-05
Төмсөө тариад гудрахыг хэн хааж боосон юм.
2021-11-04
Gazryg ni hujaad zarsan.
erer:
Сонгуулиа хулгай хийгээд байдаг хүмүүст дахин дахин өгөхөөр ингэж байгаамшд. Зүй нь хулгайтай нэг л зууралдсан хүнд санал өгдөггүй байх ёстой ём.
2021-11-04
Zochin:
Ene halamjaa zogsoogooch ee. Hesegtee olsono uurlana tgd amidrah argaa olno sh dee. Arhia yadaj huuhdiin munguur bish ajil hiij olson mongoooroo avch uuna sh dee.
2021-11-04