Г.Занданшатар: Виртуал хөрөнгийн хууль гартал шинэ койн гаргахыг хязгаарлах хэрэгтэй
2021-11-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Энэ үеэр цөөнгүй гишүүд койны эрсдэлийн талаар хөндөж байна. Манай улс энэ харилцааг зохицуулсан хууль эрхзүйн орчингүй бөгөөд эрсдэл үүсвэл маш олон иргэд их хэмжээний хөрөнгөөр хохирох нөхцал байдал үүсээд байна.

 

 

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал нарын санаачлан, өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн хууль батлагдаж гартал шинээр койн гаргахгүй байхыг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болголоо. УИХ-ын дарга “Монголбанк, СЗХ хороо койны асуудлаар хариуцлага хүлээхгүй гэж хэлэх хангалтгүй байна. Койны асуудал хэрээс хэтэрч байна. Хүмүүс цалингаа урьдчилж аваад койн авч байна. Бараа материалын мөнгөө койн болгож, бөөнөөрөө хоосрох аюул их байна. УИХ төрийн мөнгөний бодлого хэлэлцэх байх үеэрээ анхааралдаа авах шаардлагатай гэсэн санал их ирж байна. Тиймээс виртуал хөрөнгийн хууль эцэслэн гартал шинэ койн гаргаж, шинэ бирж нээхийг хязгаарламаар байна.

 

Одоо гарсан койнуудын эрсдэлийг удирдах ажлуудыг илүү анхаарч, шинээр гаргахыг хязгаарлахгүй бол хэт хавтгайрах нь эрсдэлтэй. Сүүлд нь эрсдэлийг хянан зохицуулаагүй эс үйлдэл гэж буруутгагдана” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Виртуал хөрөнгийн тухай хуулийг УИХ ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх юм.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Coin ulam l osoh ni dee. Huulitai yum chn ersdlees aihgui bolchin bgaan.
2021-11-04
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-04
Түргэн хэлэлцэх хэрэгтэй ард иргэдийнхээ төлөө юм бол мэдрэмжтэй хандаач дээ зарим шал хууль хэлэлцээд суух юмаа шүгэл үлдээгч гэх мэт хүлээгдэж л байг дээ худлаа лобби хүмүүсийн оруулсан хууль ойрд байгаа юм биш үү
2021-11-04
Улам л coin өснө дөөө Ёстой хоцорсоон
2021-11-04
галт тэрэг хөдөлдөгөө хөдөлсөн зандан минь.. ниргэсэн хойно нь хашгираад яахавдээ
2021-11-04