Туркмений Ерөнхийлөгч Бердымухамедов мод тарьж, субботник хийв
2021-11-08

Туркменд 11 дүгээр сарын зургааны өдөр олон нийтийг хамарсан субботник болжээ. Ашхабад хотод Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын тушаалаар мод тарих өдөрлөг болсон бөгөөд энэ арга хэмжээнд төрийн тэргүүн биечлэн оролцсон гэнэ.

 

"Хроника Туркменистана" сайтын мэдээлснээр, энэ арга хэмжээ нь "үзүүлэн тоглолт" байсан, телевизийн нэвтрүүлэгт зориулан зураг авах зорилготой байсан аж. Үүнээс өмнө гол ажлыг Ашахабад хотын ногоон аж ахуйн газрын ажилтнууд гүйцэтгэсэн бөгөөд тэд урьдчилан мод тарих газрыг сонгож, тэмдэглэн, нүх ухаж, төлөвлөгөөний дагуу суулгацуудыг бэлдэн орхижээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ашхабад хотод болсон энэ ажилд төрийн байгууллагын 400 орчим ажилтан, түүнээс ч их оюутныг татан оролцуулсан байна. Түүнчлэн хот даяар төрийн албан хаагчид, оюутнууд гудамж цэвэрлэн, өмнө нь суулгасан моднуудыг усалсан, суулгацуудын ихэнх хэсэг нь хэдийнэ хатчихсан, ургах боломжгүй болсон байсан гэж "Хроника Туркменистана" сайт мэдээлсэн байна.

 

Туркменистаны тусгаар тогтнолын 30 жилийн ойд зориулж тус улсын Ерөнхийлөгч энэ жил улс даяар 30 сая мод тарихыг тушаасан байна.

 

2019 он хүртэл Туркменистанд жил бүр гурван сая мод тарьдаг байжээ. 2020 оны эхээр энэ тоог 10 сая болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөг гаргасан байна. Харин 10 дугаар сард энэ төлөвлөгөөгөө өөрчилж, "хөдөлмөрчдийн хүсэлтээр" 30 жилийн ойдоо зориулж 30 сая мод тарихаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ нөхрийг манай хүн л дуурайж магадгүй гэж бодсон чинь харин эсрэгээрээ манайхыг дуурайдаг наасан.Уг нь манай Хүүк.н гэрэлт ирээдүй энэ гар даа.Гэм нь дэндүү экстрим үзүүлбэр үзүүлээд байдаг юм болгоомжлоорой.Хажууд Путин цаашаа шүү
2021-11-08
Кк:
Тарьсан мод нь хатаад ургаагүй л гж бнаа. Яанадаа. Попордож мод тарьдаггүй л байхгүй юу. Байнга тордож, ажил болгож байж мод ургадаг
2021-11-08
Зочин:
Гэхдээ модыг эд нар шиг ингэж жагсааж тарихгүй ээ. Загварчилж чаддаггүй юм аа гэхэд хаа хамаагүй зөнгөөр нь тарчихвал бараг илүү байгалаараа харагдах юм билээ. Хашаа хаалт шиг дөрвөлжилж жагсааж тариад байхын. Дөрвөөс өөр Геометрын олон дүрс байдаг юм ш дээ, 3, 5, 6, 7 гээд л. Бүр ухаан нь хүрдэггүй юм бол 5, 6, 7н талтын дүрсээр тарих хэрэгтэй ш дээ.
2021-11-08
Zochin:
Паа... Туркменчүүд чинь харин манай Ерөнхийлөгчийн санааг түрүүлж хэрэгжүүлээд World kok оноог түрүүлж эзэмшчих гээд байна уу үгүй юу. Хурал муралд овоо малтийгаад байсан чинь хажуугаар нэг гар гараад ирэх чинь. Цаана нь нэг том хөшөө байгааг харж байна уу. Тарисан моднуудаа ингэж товойлгож өгдөг юм байна ш дээ... ухаантай хүмүүс чин айхтар юм гээч... Манайх ч гэсэн тэрний, энэний ч юм уу, бүд багшийн ч юм уу цэцэрлэгт хүрээлэн гээд харагдац сайтай уулын толгод дээр аятайхан хөшөө босгоод тойруулаад модоо таричихвал илүү хүртээмжтэй,коктой бас туристуудын сонирхолыг татаад байх юм биш үү.
2021-11-08