Энэтхэгт Зика вирус дэгдэв
2021-11-09

Энэтхэгт шумуулаар дамжин хүнд халдварладаг Зика вирус дэгдэж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн хүн ам хамгийн шигүү суурьшсан Канпур хотод 89 хүн, тэр дундаа 17 хүүхэд Зика вирусийн халдвар авсан байна. Канпурын ерөнхий эмчийн өгүүлснээр, энэ мужид Зика вирусийн дэгдэлт ажиглагдаж байгаа гэнэ. Анх Энэтхэгт энэ вирус 2017 онд бүртгэгдэж байв. 

Энэ удаагийн тохиолдол нь Уттар-Прадешт Зика вирус дэгдэж буй анхны тохиолдол аж. Өнгөрсөн сарын 23-ны өдөр Канпур хотод Зика вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо тасралтгүй өсөж байгаа гэнэ. Халдвар хурдацтай тархаж байгааг мужийн Ерөнхий сайд хүлээн зөвшөөрсний дээр, эрүүл ахуйн арга хэмжээг чангатгахыг албан тушаалтнуудад үүрэг болгсоон байна. 

Зика вирус нь шумуулаар дамжин хүнд халдварладаг бөгөөд вирусийн халдвар авсан үед халуурч, үе мөч өвдөх, арьсанд тууралт гарах, нүд улайх (нүдний салт бүрхүүлийн үрэвсэл) зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Энэ вирусийг шумуул хүнээс хүнд дамжуулан тараадаг. Өөрөөр хэлвэл шумуул халдвартай хүний цусаар хооллох үед вирусийг авч, бусад хүнийг хазах үед вирусын халдварыг тараадаг юм байна. Түүнчлэн бэлгийн замаар ч халдварладаг аж. 

Энэ халдварыг авсан тохиолдолд жирэмслэхгүй байх, жирэмсний эхэн сартайд байгаа бол ураг хөндүүлэхийг эмч нар зөвлөдөг. Учир нь Зика вирус урагт халдварлан, гавлын яс жижгэрсэн, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөх эрсдэл дагуулдаг байна. 

Энэ вирус анх 1947 онд Угандад сармагчингаас илэрч байжээ. Хүнд халдварласан анхны тохиолдол нь 1954 онд Нигерт бүртгэгдсэн бөгөөд тэр үеэс хойш Африк, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн арлын орнуудад бүртгэгдэж байжээ. 

Харин 2015 оны тавдугаар сард энэ вирус Бразильд хүрч, тус улсад эрчимтэй дэгдсэн юм. Зика вирусийн халдвараас эмчлэх тусгайлсан арга байдаггүй, энэ өвчнөөс үүдэж нас барах нь ховор, мөн халдвар авсан таван хүнээс нэгэнд нь л өвчний шинж тэмдэг илэрдэг аж. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10

Хаха:
Ийм улсаас та хэд гуйлагчилаад бгаа өрөвдөлтэй улс гэж Монгол бн
2021-11-09
MG:
Z.Enkhbold taraajee. Zika
2021-11-09
Зочин:
Энэ улс хүн амаа цөөрүүлэх хэрэгтэй. Хэтэрхий их олон хүн амтай байх нь ядуурал ихэсэх нөхцөл бүрдэж түүнийгээ дагаад байгаль орчин бохирдож янз бүрийн вирус өвчин тахал үүсдэг юм.
2021-11-09
Хаха:
Ийм улсаас та хэд гуйлагчилаад бгаа өрөвдөлтэй улс гэж Монгол бн