Н.Алтанхуяг: Хувь хүний нууцад халдсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна
2021-11-09

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариултаа авлаа.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах гэсэн заалт бухимдал дагуулж байгаа. Ямар хүрээнд зөвшөөрөл авна. Зөвшөөрөл аваагүйгээс болж ямар хор уршиг, эрсдэл үүсэх вэ. энэ эрсдэлийг хаах үүднээс мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ёстой гэдгийг тайлбарламаар байна.

 

Улстөрчдийн ХОМ энд хамаарахгүй биз дээ. ХОМ, тендер, худалдан авах ажиллагааг мэдээлэхэд зөвшөөрөл авна гээд явчих вий.

 

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал: Ажлын хэсэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр ажиллаад сэтгүүлзүйн зорилгоор нийтийн ашиг сонирхолыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно гэж “мэдээллийн эзний зөвшөөрлөөр” гэсэн томъёоллыг хасахаар оруулж ирж байгаа. Тэгэхээр сэтгүүлч нар мэдээлэл бэлтгэн гаргахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авах шаардлагагүй. Эх сурвалж нь үнэн бодит байх ёстой.

 

Улс төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ нээлттэй учраас эмзэг мэдээллээс хасаад хүний хувийн мэдээлэл рүү оруулахаар санал орж ирж байгаа. Үүний дараа нийтийн мэдээллийн хуулийг хэлэлцэх үеэр 5 төрлийн 67 мэдээллийг нийтэд нээлттэй болгож байгаа. Үүнд дотор худалдан авах ажиллагаа, лиценз эзэмшигч, газрын эзэмшлийн мэдээллийг нээлттэй болгоно.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хувь хүний захидал харилцаа, чат, мессеж, фэйсвүүкийн мэдээлэл, гэрэл зураг нь гараад ирдэг. Үүний аюулгүй байдлыг яаж хангах вэ. Цахим халдлага маш их байна. Мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд цахим халдлагаа яаж зохицуулах вэ. Цахим гүтгэлэг, хүний нэр төр, удам садар, эд хөрөнгө, албан тушаал, үзэл бодолтой нь холбоотойгоор дайрч давшилж, нийгмийн шаар шавхруу болтол нь гүтгэж байгааг яаж зохицуулах вэ?

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал: Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад үнэлгээ хийх, журам зааварчилгааг мөрдөх зэрэг таван арга хэмжээг тусгаж өгсөн. Үүнээс гадна ирэх долоо хоногт Кибер аюулгүй байдлын хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Энэ хуулиар кибер аюулгүй байдлын тогтолцоог маш тодорхой болгож өгч байгаа. Хууль хяналтын байгууллага ямар үүрэг хүлээх, төрийн болон хувийн мэдээллийг хэрхэн хамгаалахыг хуулиар тодорхой болгож байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Бичлэгийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор хууль хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийж болно. Нэг бичлэг хуулж аваад тэрийгээ шал өөр нэрээр цацаад, нийгмийг самарч эхэлдэг. Үүнийг та нар сайн яриарай.

 

 

Ер нь хувь хүний нууцад халдаж байгаа этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна. Орцны нөхөрт хэдэн төгрөг өгч, бичлэг аваад нийгмийн самраад байна. Алинд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж, юуг нь зөрчлийн хуулиар торгох гээд байгааг тайлбарлаад өгөөч. Хувь хүний нууцтай холбоотой хууль чанга байж хэрэгжинэ. Зориуд зохион байгуулалттайгаар бичлэг хийж, нийгмийг самарч байгаа этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна.

 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Зөрчил, эрүүгийн хуулинд холбогдох өөрчлөлт орж байгаа. Жишээ нь хүний эмзэг болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулсан, түгээсэн, дамжуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Харин эмзэг болон нууцаас өөр хүний хувийн мэдээллийг задруулсан, тараасан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10
Алтанхуяг чи шар сэмжилсэн дурак, залуу эхнэр аваад эхнэр хүүхдээ гомдоож хаячихаад худлаа хуцахаа боль, монголын хамгийн худалч, хамгийн зальтай этгээд чи шүү, монголыг самарч элгээр хь хэвтүүлсэн, өөрийн амьдрал шигээ болгосон хулгайч, зайлж далд ор.
2021-11-09