У.Хүрэлсүх: Би онцгой байдлын албанаас төрж гарсан төрийн тэргүүн
2021-11-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж байна. Түүнийг ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн угтан авч, хошууч генерал Г.Ариунбуян аврах ажиллагааны нисдэг тэргийн талаар танилцуулга хийлээ.

 

 

Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нисдэг тэрэг 230-240 км цагийн хурдтай, дотроо 8-9 хүний бүрэлдэхүүнтэй баг тээвэрлэх боломжтой юм байна. Өөрийнхөө цэнэгээр гурван цаг тасралтгүй ниснэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Баянхонгор хүртэл нислэг үйлдэх боломжтой. Одоогоор нисэх бүрэлдэхүүн, инженер техникийн ажилчид, авиа инженерүүдийг бэлтгэж байна. Нийтдээ 12 нисэгчийг дотооддоо бэлтгэж байна. Тэдний 8 нь шинээр бэлтгэгдэж байгаа бол 4 нь туршлагатай нисэгч гэдгийг ОБЕГ-ын дарга танилцууллаа.

 

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын байгууллагын албан хаагчидтай уулзалт хийж, үг хэллээ. 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба гайхамшигтай сайхан алба. Би та бүхнээрээ их бахархаж явдаг. Та бүхэн бол бурханы элч. Та бүхэн бусдын сайн сайхан, амь нас, улс орны үндэсний аюулгүй байдлын төлөө, ард түмний амар амгалан байдлы сахин хамгаалахын төлөө өөрсдийн амь нас, гэр бүл, үр хүүхдээ орхиж, өдөр шөнөгүй хүчин зүтгэж байгаа хамт олон. Тиймээс та бүхний алдар гавьяагаар бахархахаас өөр арга байхгүй.

 

 

Би энэ албыг удирдаж, анхны сайдаар ажиллаж байсан. 2004 онд онцгой байдлын албаны анхны сайдаар томилогдож байсан цаг үеэ эргэн дурсахад үнэхээр сайхан байна. Энэ бол миний хувь хүний хувьд ч түүхэн үйл явдал. Хэдийгээр би зэвсэгт хүчнээс гаралтай, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр бэлтгэгдсэн хүн ч би өөрийгөө онцгой байдлын албанаас төрж гарсан Ерөнхийлөгч, төрийн тэргүүн гэж бодож явдаг.

 

 ...Та бүхэн аврагч нар. Эх дэлхийгээ хамгийн сайн мэдэрдэг хүмүүс бол та бүхэн. Би ОБЕГ-ын дарга, генерал Ариунбуянд бүх аймгийн онцгой байдлын албад дэргэдээ үрсэлгээний аж ахуй байгуул гэсэн үүрэг өглөө. Тэндээ үржүүлсэн модоо нөхөн сэргээх, ойн санг нэмэгдүүлэх, албан хаагчдын хашаанд  тарихаас эхлээд ойг нэмэгдүүлэхэд онцгой байдлын алба хичээл зүтгэл гаргах ёстой. Энэ бол миний өгч байгаа үүрэг.

 

 

Дараагийн асуудал нь далайд живсэн автомашинуудыг татаж гаргах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх ёстой. 2024 он гэхэд Хөвсгөл далайн ёроолд живсэн бүх техник хэрэгслийг татан гаргана. Энэ үүргийг цаг хугацаанд нь осол авааргүй гүйцэтгэхийг онцгой байдлын албанд даалгав.

 

Б.Хэрлэн 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10
Онцгой байдлынхан ойн түймрээс сэргийлнэ гэдэг бараг тарихтай адил үр дүнтэй хувилбар шүү.Манай орон энэ сайхан усны нөөцөө ойжуулалтдаа ашиглаж Хэрлэн, Туул гэж нэг сайхан талаар л нэг тарж урссан их голуудын боломжийн хөрстэй хэсэгт нь ойжуулалт хийх хэрэгтэй. Ялангуяа энэ Хаан ахын аймгийн төвийн онгоцны буудлын урдхан Хэрлэн голын эргээр аялал жуулчлал, 6 одтой зочид буудал, цэцэрлэгт хүрээлэн, эртний маягын задгай спорт талбай цогцолбор, хиймэл нуурууд байгуулсан ч болохоор хамаг дэд бүтэц, гол ус байгалийн тогтоц, үүх түүх нь нь байна ш дээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн дунд нь хаан ахыг босоогоор нь зоосон ч болохоор байна. Өмнөх ЕК чинь шийртэй эр бас улсдаа үлдэцтэй хоёрын хоёр юм босгочихлоо ш дээ. ХҮК-д юу дутах вэ 6 жилд юу эсийг хийх цаг байна даа. Бүлт үсэрч гарсан аймагтаа үлдэцтэйхэн юм хийхэд болохоор санагдаж байна. Араб найзуудаас санаа авах хэрэгтэй. наадуул чин цөлд диваажин бүтээгээд байна.
2021-11-09
УХААРЧ АМЬДАР:
ХҮНИЙГ ГҮЬГЭХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ АМНЫ КОРГООР ХУЦАХ ЮМ УУГАНБАЯР ХУРАНДАА Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ ТАНАЙ ГЭРТ ХАШААНД ГАЛ ГАРАХ ЮМ УУ ЧИ УСАНД УНАЖ ҮХЭХ ҮЕД Л ЭНЭ БАЙГУУЛЛАГЫНХАНЫГ ШҮТЭЖ ЭХЭЛНЭ МАГАД ТЭР ҮЕД ЧИНИЙ БИШРЭЛТ ОРОЙТСОН БАЙЖ Ч МАГАД ДАА ИЙМ Л АЛБА ТҮҮНЭЭС БИШ ЭНД МУУЛЖ БАЙГАА ХООСОН ТАРХИНУУД ЭД НАР ШИГ ГАЛ УСАНД ОРСОН ХҮН БАЙХГҮЙ Л ДЭЭ ТЭГЖ ЧАДАХ Ч ҮГҮЙ
2021-11-09
Хуцжугайн шүү. Монгол төрийн эрхийг хууль бусаар шаачихаад юу гэж донгосч бн аа хүүр чинь.
2021-11-09
Зочин:
Ерөнхийлөгч маань энэ газарт ажиллажээ. Хийдэг нь хэд хэлдэг хэд байгааг нэг мэдээсэй. Ерөнхийдөө бол тун ч тааруухан байгаа даа. Хурандаа Ууганбаяр Ковидыг дотооддоо алдвал ХАР толгойгоороо хариуцна гэж хуурсаар ГЕНЕРАЛ болчихлоо. Хариуцлага уу Шагнал уу. ЗГ-тай л туслах хамгийн гол рольтой газар даа. Одоо баахан энд тэндхийн мэргэжилтэн цуглуулчихсан нөгөөдүүл нь юу ч хийгээд байгаан түүнийг ойлгож ч байгаа юм алга зөвхөн мэдээ дамжуулагч гэхдээ түүнийгээ сайн ч дамжуулчихаж чадахгүй .Яам, агентлаг, аймгуудаас цахимаар л авчих мэдээлэл байхын тэгээд өдөртөө хэдэн ч хоол цай, кофе хангалт бол өндөр гэж байгаа. Хэдэн ч дарганцарууд байдгийн бүр ойлгоход ч бэрх.
2021-11-09
БАЙСГЭЭЛ СОЛИОРОХИЙН
2021-11-09
Zovhin:
Manai Khuuk bol “Araatnii ch Jiguurtenii ch khaan”
2021-11-09
Иргэн:
Дарга нарыг нь биш ахлагч ажилдыг нь хайрлаж явах. Дарга нар нь дээгүүрээ хуваагаад зооглодог уламжлал төрийн албанд бугшаатай байдгийг өөрөө мэддэг байлгүй. Хүчний байгууллагын хөгшин Баагынуудыг гаргаарай. Идээд кокоодоод аллар нэр хүнд гавьяат цол хэргэмд ханаж цадахаа больсон ичгүүргүй хльбин чөтгөрүүд шүү
2021-11-09
shaagaa:
helsen bol hiichdeg erdee Khurelsukh bol
2021-11-09
baatar:
ajiliin undur amjilt husii yrunhiilugchuu alba haagchidiin niigmiin asuudliig sain shiidej uguurei
2021-11-09