Сохор азанд найдсан монголчууд
2021-11-10

Амралтын өдөр зурагтын суваг эргүүлж үзэв. Сонирхол татах нэг ч нэвтрүүлэг алга. Харин бараг суваг бүхнээр аз ёндоо шалгасан шууд нэвтрүүлэг явж байна. Зарим нь мөнгө шилжүүлж сугалгаа авдаг гэнэ. Нөгөө хэсэг нь шууд эфирт холбогдож, шагай орхиулж ёндоогоо үздэг гэнэ. Хамгийн сонирхолтой нь эфирийн шууд утас тасралтгүй дуугарч, тэр аймаг, энэ сумаас гэж хүмүүс холбогдсоор байх юм. Ихэнхдээ орон нутгаас холбогддог аж. Тэд өөрсдийнхөө аз ёндоонд их л найддаг хүмүүс бололтой. Мөнгөө шилжүүлж байхдаа машинтай болно гэж мөрөөдсөн нь гарцаагүй. Нэгжээ баран баран шууд нэвтрүүлэгт холбогдохдоо дөрвөн бэрх буух нь баараггүй гэж таамагласан биз. Гэвч бодсоноор яахан болох билээ, нэг хэсэг сугалгаа гэгчид мөнгөө алдаж, нөгөө хэсэг нь нэгжээ барснаас өөрцгүй, хоосон хоцорч байна. Харамсал илэрхийлье, хий хоосонд найдаж мөнгөө алдсанд чинь.

 

 

Зурагтын сувгууд ийм сугалгаагаар дүүрэн бол олон нийтийн сүлжээнд койн битүү. Одоогийн байдлаар 12 койн арилжаанд байгаа гэнэ. Тэнд 600 мянган иргэн 2 их наяд төгрөгөө оруулсан байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы танхимаас олон нийтэд мэдээлэв. Асуудал үүсвэл ямар олон хүний амьдрал сүйрэхийг энэ тоо хангалттай харуулна.

 

Телевизийн сугалаа руу хөдөөнийхөн шуурч байгаа бол койнд залуус автсан. Зарим нь бүр эцэг эхийнхээ авч өгсөн байр, машиныг зараад койн авч байна. Захын лангууныхан барааныхаа эргэлтийн мөнгийг койн руу хийж байгааг УИХ-ын дарга зарлаж байв. Бүр зээл аваад койн авсан ч сураг дуулдсан. Тэд бүгд ганцхан хүсэлтэй, ажил хийхгүй зүгээр сууж байгаад хялбар аргаар мөнгөө өсгөх. Дахиад л харамсал илэрхийлье, Б.Энхбаяр гишүүний хэлдгээр үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг!

 

Нэг нь ашиг олж буй мэт харагдавч цаана нь өчнөөн хүмүүс алдагдал хүлээж байгаа. Бүр яаж сүйрэхийг нь харахаас ч халгам үйл явдал болохыг үгүйсгэх аргагүй. Учир нь манай улсад энэ бүхнийг зохицуулах хууль эрхзүйн орчин байхгүй. УИХ ирэх долоо хоногоос Виртуал хөрөнгийн хуулийг хэлэлцэнэ, батлах нь мэдээж. Гэхдээ энэ хууль төгс зохицуулалт биш зөвхөн виртуал хөрөнгийг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл хариуцлагыг, эрсдэлийг төр үүрэхгүй. Тэгэхээр өнөөдрийн л эрсдэл хэвээр, иргэн та хэзээ ч хохирч магадгүй нөхцөл байдал цаашид ч үргэлжилнэ. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл чинь нэг л өдөр хадан хясааны ирмэгт аваачиж магадгүй л гэсэн үг. Нисэж үхэх, тэсч үлдэх сонголт туйлын хэцүү байх нь ойлгомжтой.

 

Саяхан бид Монголд ажилд зуучлагч байгууллага байдаггүй, энэ чиглэлийн орон зай хоосон хэвээр байгаа учраас ажил олгогч, ажил хайгч хоёр биенээ олохгүй байна гэсэн таамаг дэвшүүлж, эрэл сурал хийж үзэв. Гэтэл “Ажил хийх хүсэл сонирхолтой хүн ховордсон” гэх огт өөр хариулт гарсан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насныхан, ажил хийх боломжтой залуус койн аваад баяжчих санаатай утсаа ухаж суугаа гэсэн үг. Тэд ээж аавынхаа тэтгэврийн мөнгийг, ах эгч, найз нөхдөөсөө зээлсэн мөнгө, цагийн ажлын хөлсөө койн руу хийж, сохор азанд найдаж суугаа. Мэргэжил, мэдлэгээрээ тууштай ажиллах сонирхол, хүсэл тэдэнд алга.

 

Хөдөөнийхөн нь сугалгаанд, хотынхон нь койнд итгэж найдан, энэ амьдралаа сохор азандаа даатгасан нь энэ. Ажил хийвэл ам тосддог биш сохор азаар мөнгөтэй болохыг хүссэн Монголын нийгэм, монголчууд. Уйлах ч багадах өдөр хоногууд өмнө хүлээж байгааг дээр дооргүй сануулаад л буй. Харамсал, халаглал оройтох вий!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
WAN KEI:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28
т:
төр засаг байгаа гэхдэээ хамт хуулиин цоорхой гэж зүйлээрээ ард түмэнг хоослоод сурчихсан луйварчин хулгаачууд
2021-11-10
к:
казинол байна ямарч татвар хяналтгүй мөнгө шулалт гоё гоё
2021-11-10
Irgen:
Ug ni bol ene coin iig hyazfaarlah l heregtei um bgain. Shine technology ireeduid heregleh ni tododrhoi gej yarij bga. Unen ireeduin tsahim coin ashiglagdah ni. Gehdee henii yamar coin uldej ireeduid hereglegdeh uu huchintei bh uu gedeg hamgiin todorhoi bus asuult. Magadgui zasgiin gazar neg odor togrogiin orond coin gargaj bolno. Odoo bga coin uud yamar ch ur ashiggui hurungu oruulalt bish bas hudaldan avalh chadvar bhgui. Gadaad zah zeeld mongolinin coinuudiig bol bur sonirhoh ch ugui.
2021-11-10
зочин:
Сохор азанд найдсан арчаагүй уньхаагүй залхуу тэнэг мулгуу Архичин Хар тамхичин Капиталист Үхэр Монголчууд аа гэж ирээдүйн үнэхээр бүрхэг бас Колончилагдсон Капиталист Монголын эх баригчид Америк Ангилийн эх баригчдыг даалгавараар хөдөлдөг улс болоод 30 жил өнгөрлөө
2021-11-10