М.Тулгат: АН-ын анхдугаар үндэсний чуулганыг зохион байгуулна
2021-11-18

 

Ардчилсан намын дарга М.Тулгат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

Ардчилсан намын дарга М.Тулгат "Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10 Олон улсын хүний эрхийн өдөр гэгддэг. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд анх Ардчилсан холбооны жагсаал Соёлын төв ордны гадна талбайд болж байсан. Ер нь арванхоёрдугаар сар Ардчилал хүний эрх, чөлөөт нийгмийн хэлэлцдэг онцлогтой сар. Тиймээс арванхоёрдугаар сарын 06-наас 10-ны хооронд “Хүний эрхийн үндэсний чуулган” нэрийн дор Ардчилсан намын анхдугаар үндэсний чуулган зохион байгуулна.

 

Сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байгаа хүний эрхийн асуудлыг малгай болгож үндэсний чуулган зарлаж байгаа юм. Хүний эрхийн зөрчил гамшиг болсон. Мөн эдийн засгийн эрх чөлөө рүү халдсан он жилүүд байлаа. Энэ бүхний авч хэлэлцэх ёстой. Ардчиллын 30 жилийн ололт амжилтын талаар ярилцана. Цаашид ямар гарц гаргалгаа байгаа зэргийг авч хэлэлцэнэ. Орон нутгаас Ардчилсан намын гишүүд дэмжигчид оролцоно" гэж мэдээллээ. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
КККК ТА НАР ОДОО БОЛЬДОО. ИРГЭДИЙН АМЬДРАЛ, НИЙГМИЙН АСУУДАЛ, ҮНИЙ ХӨӨРӨГДӨЛ ГЭЭД ЯРИХ ЗҮЙЛ ИХ БАЙХАД НААД ДОТООД АСУУДАЛ АРД ТҮМЭН БИДЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ???????????
2021-11-18
Zochin:
Чи одоо больж үз
2021-11-18