Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Д.Ганболд томилогдлоо
2021-11-18

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Д.Ганболд томилогдож, өнөөдөр тамгаа хүлээн авлаа.

 

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Т.Гантөмөрийн тэтгэврийн нас болсон учраас түүнийг ажлаас нь чөлөөлсөн аж. 

 

Хотын дарга Д.Сумъяабазар Зайсан хилл цогцолбортой хариуцлагын гэрээ байгуулаагүй дарга нарын албан тушаалтай нь "ярих"-аа мэдэгдсэн. Түүний хариуцлага тооцох албан тушаалтнуудын нэг нь хотын менежер Т.Гантөмөр байсан юм. Харин нийслэлийн шуурхай штабын даргаар ажиллаж байсан Р.Чингис ажлаа өгч, Дотоодын цэргийн штабын даргаар томилогдоод байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Амжилт:
Амжилт хүсье, хотын даргаар Ганболдыг томилох хэрэгтэй байгаа юм даа уул нь.
2021-11-19