Өвлийн өвгөн вакцинд хамрагдсан жуулчдыг л хүлээн авна
2021-11-29

ОХУ-ын Вологодск мужийн Великий Устюг хотод байх Өвлийн өвгөний өргөөнд энэ жил жуулчдыг хүлээн авахад тодорхой хязгаарлалт үйлчлэх гэнэ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бусад бүс нутгаас ирэх зохион байгуулалттай хүүхдийн аяллуудыг хүлээн авахгүй гэнэ. Өвлийн өвгөнтэй уулзахад вакцинд хамрагдсан QR код, өвдөөд эдгэснийг гэрчлэх баримт эсвэл коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой аж. 

 

"Өвлийн өвгөн өндөр настай, мөн халдварын нөхцөл байдал ч анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа тул зочид вакцинд хамрагдсан QR код, өвдөөд эдгэснийг гэрчлэх баримт эсвэл 72 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой" гэж Вологодск мужийн Засгийн газрын мэдээлэлд өгүүлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ жилийн амралтын өдрүүдэд дотоодын уулын цанын амралтын газруудад амрах эрэлт энэ онд бага байгаа гэнэ. Энэ нь зочид буудал, зоогийн газруудад QR код нэвтрүүлэхтэй холбоотой байж болзошгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин