БНХАУ: Австралийн бойкот харилцаагаа сэргээх хүсэлтэй нь зөрчилдөж байна
2021-12-08 13:05

АНУ Бээжингийн олимпыг бойкотлосны дараа Австрали ч мөн ийм шийдвэр гаргасан талаарх мэдээлэл 12 дугаар сарын наймны өдөр гарсан.

Бээжин-2022: Дипломат бойкотод Австрали нэгдлээ

Үүний дараа Австрали дахь БНХАУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл гаргаж, Хятадад болох өвлийн олимпыг дипломатаар бойкотлох Австралийн засгийн газрын шийдвэр нь Бээжинтэй харилцаагаа хэвийн болгох хүсэлтийг илэрхийлсэн Австралийн тунхагтай зөрчилдөж байгааг онцолжээ. 

 

"Австралийн албаны этгээдүүд Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцохгүй гэж шийджээ. Олимпын дүрмийн дагуу албаны этгээдүүдийг Үндэсний олимпын хороо урьдаг бөгөөд энэ хороо ийм урилга илгээх эсэхээ өөрөө шийддэг" хэмээн мэдэгдэлд өгүүлээд "Австралийн албаны этгээдүүд оролцох эсэхээс" тус улсын тамирчдын амжилт огт шалтгаалахгүй хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн, Хятад, Австралийн харилцаа эрс муудсан нь "Австралийн талаас хамааралтай", бойкот зарласан нь нөхцөл байдлыг залруулахад туслахгүй хэмээн онцолсон байна.

 

"Бээжингийн өвлийн олимпын наадамд албаны этгээдүүдээ илгээхгүй гэсэн Австралийн талын шийдвэр нь Хятад, Австралийн харилцааг сайжруулах тухай тэдний олон нийтэд ил зарласан мэдэгдэлтэй нь зөрчилдөж байна" гэж БНХАУ-ын Элчин сайдын яам мэдэгджээ.

 

Ийнхүү АНУ, Австрали олимпыг бойкотлох болсон нь Шинжааны бүс нутаг дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой. Барууны орнууд Хятадыг үндэсний цөөнх, тэр дундаа ислам шашинтай уйгуруудын эрхийг ноцтойгоор зөрчиж, геноцид үйлдэж байгаа хэмээн буруутгадаг бол Хятадын эрх баригчид үүнийг байнга няцаадаг юм. 

 

БНХАУ: Олимпыг улс төржүүлэхээ зогсоохгүй бол АНУ-д хариу барина
 

Shuud.mn
Сонин хачин
Ямар утгагүй тэнэг гарчиг вэ. Танайд монгол хүн байдаггүй юмуу
2021-12-09