Дархлаажуулалтын бүрэн тунд 16-17 насныхны 79.2 хувь нь хамрагджээ
2021-12-11

 

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 93, II тунд 189, нэмэлт сэргээх тунд 5427, нийт 5709 иргэнийг дархлаажууллаа.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2981 (25.0 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.156 (76.7 хувь), 16-17 насны 26.853 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин