Талийгаачийн ар гэрийнхэн: Дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн гэх мэдээлэл худлаа
2021-12-15

 

Онцгой байдлын алба хаагч осолдсонтой холбоотой талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

 

Талийгаачийн ах Э.Мөнх-Эрдэнэ: 

 

-Ж.Одгэрэл гэх эмэгтэйтэй өмнө уулзаж байгаагүй. Арванхоёрдугаар сарын 03-ны өдөр дүүгээ өнгөрснийг мэдээд бид очсон. Тухайн үед л охиныг харсан. Бид бүгдийг хэцүү байдалд оруулж байна. Арванхоёрдугаар сарын 03-ны орой цогцос таниулах явцад өөрийг нь дуудсан. Дүүгийн маань найз охин л гэж мэдэж байсан. Бид орж дүүгээ хараад гарсан. Тэр үед бүтэн биеэр нь харсан мэтээр цахим орчинд мэдээлж байна. Ээж аав ах дүү нараасаа тэг үйл явцыг нуусан байсан. Гэтэл бүсгүйн мэдээллээс болж ээж аав маань гүн хямралд орсон. Ээж аав хоёр маань нутаг орондоо нэр хүнтэй, жирийн нэг малчин хүмүүс. Яагаад тэр бүсгүй ийм зүйл яриад яваад байгааг ойлгохгүй байна. Гомдолтой. Дүүг маань өнгөрсний маргаашаас эхлээд л цахим хуудсаар эхэлж мэдээлэл цацаж, дайрч эхэлсэн.

 

Цогцос таниулсны дараа тухайн бүсгүйтэй очиж уулзаж, манай гэр бүлтэй уулз гээд гэртэй авч очсон. Гэрт очсон цагаас эхлээд л бид бүхнийг буруутгаж цахим орчинд мэдээлэл цацаж байна. Баримт нотолгоотой учир цагдаад өгч шалгуулна.

 

Талийгчийн дүү Э.Нандинчимэг:

 

-Тухайн бүсгүйг манай гэр бүлийнхэн ахынхаа нас барсан өдөр харсан. Өмнө нь харж байгаагүй. Ах маань найз охинтой болсон гэж хоёр  сарын өмнө нь утсаар хэлж байсан. Гэхдээ уулзаж байгаагүй. Тэр бүсгүйг гэрт минь ирээд эмгэнэл илэрхийлж, ээж аав хоёрыг маань түшээд суух болов уу гэж бодсон боловч бидний эсрэг үйлдэл хийсэн. Энэ нь маш хүнд цохилт боллоо.

 

Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн гэх мэдээлэл нь худлаа. Хэзээ ч тэгэхгүй. Буяны ажилтай байхад бидний сэтгэлээс ийм зүйл гарахгүй. Орж ирээд буянд нь өгсөн мөнгө өө эргүүлж авмаар байна гэхэд нь ээж маань мөнгийг нь буцааж өгсөн. Мөнгө авчихаад ахын маань зурагны хажууд тавьсан одон медалийг аваад зугтсан. Гэтэл буруу мэдээлэл олон нийтэд тараасанд бид харамсаж байна. Хууль ёсны байгууллагынхан үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүсэж байна.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ur huuhed ni uldej baihad ar geriihen ni ayataihan baimaar yum. harsan haraagui, uulzsan uulzaagui ni yamar hamaatai yum. har huitend hudal huurmagiin tuluu l suult hiiv gej dee. muuhai humuus bna sh dee. erthen zaigaa bari
2021-12-16
Ар гэрийнхэн болон эхнэрийнх нь ярианаас үзэхэд нэг ширхэг таарч байгаа үнэн бол нэгэн албан хаагч залуу ажлын бус цагаар хэн нэг даргын даалгаснаар албан бус ажил хийж яваад өөд болсон нь үнэн байна. Яаж ч бодсон буспын буруугаас болж өөд болсон байхад эвлэлдэн нэгдэж хариуцлага нэхэх ёстой байтал хоорондоо үзэлцээд байдаг нь ямар учиртайн бэ? Ар гэр нь тэгээд арай гэж нийтэд ил болж гарч ирсийн бол хүүхдийнхээ амийг нэхэхгүй нэг хүүхнийг яагаад муулаад байна вэ?
2021-12-15
irgen:
malchin aav eejid ni gyn emgenel ilerhiilie.ter saihan hyygee iim muuhaigaar yhehiig haraad yldeh yamar hetsyy baigaa boll um ma ni bad me hum.tyrgen shn turluu olj ta 2 ah dyyteigee orood irnee gej bodood setgelee changa bariarai
2021-12-15
ard:
harin tiim.yag ynen
2021-12-15
irgen:
Tegej yarij bolohgyi ee.hen ch bsn ar ger naiz bysgyi negdeh l heregtei hyyhdees yldsen hyyhnii gedsend baigaa hyyhdiig bodood neg zygt harah heregtei.Eteseg eh ni hyleen zuvshuurugyi baij baigaad iim baidald orson hoino ni esreg ium yarij bolohgyi shyy dee.Ah dyys ni myy baina.
2021-12-15
Zochin:
Ugaasaa yamarch gashuudsan tsaraiguil bj bnaleeshdee. Nudee bultsiitel uilsqn gashuudsan nud bol bish bnalee.
2021-12-15
Hun:
Ter huuhniig orvdood omoorood bgaa humuus socialaar yarisan bolgon unen baidguim shuu. Humsaa nuusan muur shig nugeltenguud ariun hun bolj jujdeg. Ter harvaas gashuudsan shinjgui zurag horgii n bariad ar geriig n eldveer heleed bsn. Hunii uhleer mongo oloh gesn shulam l bn lee dee. Uneheer hairtai bsn bol yadaj 49 honog huleene. Ar gerii n hundlene
2021-12-15
Зочин:
Үрээ алдсан жирийн малчин аав ээжийг нь ингэж сэтгэл санаагаар унагах ямар хэрэг байнаа. Тэр хүүхэн худлаа шоу хийгээд байгаа юм биш үү.
2021-12-15
ard:
harin tiim.yag ynen