35 настай Габриэль Борич Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
2021-12-20

Чилийн улс төрч, 35 настай Габриэль Борич ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр Чилид 1990 онд ардчилал сэргэснээс хойших хамгийн залуу төрийн тэргүүн болж байгаа юм. 

 

Чили улсын Сонгуулийн албаны мэдээлснээр, саналын хуудсын 99,95 хувийг тоолж дуусахад Борич 55,87 хувийн санал авсан байна. Тэрбээр ирэх оны гуравдугаар сарын 11-ний өдөр тангараг өргөх юм.

Габриэль Борич ням гаригт сонгуулийн штабдаа дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ эрх чөлөө, ардчиллын төлөө байгаа Чилийн ард түмэнд талархал илэрхийлсэн байна. Тэрбээр дэлхийн хамгийн том зэс олборлогчид тооцогддог тус улсын уул уурхайн том төслийг зогсоох замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэж амалсан юм.

 

Борич 35 насандаа Чилийн шинэ үеийн хамгийн залуу ерөнхийлөгч болох бол Латин Америк дахь "миллениалууд" дундаас төрсөн хоёр дахь ерөнхийлөгч болж байгаа юм. Тэрбээр авторитаризмаас холдолгүйгээр тэгш бус байдалтай тэмцэхийн тулд эдийн засгийн болон улс төрийн эрхийг өргөжүүлсэн европ хэв маягийн социал-демократыг хөгжүүлэх амбицтай гэж шинжээчид онцолж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин