Б.Жавхлан: Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин урамшуулалд өөрчлөлт ороогүй
2021-12-22

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

 

Сангийн сайд Б.Жавхлан "Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Төсөвтэй холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Товчхондоо 2022 оны төсвийн үйл ажиллагааг илүү чанаржуулах утга агуулгатай тогтоол юм. Уг тогтоол найман хэсгээс бүрдэж байгаа. Үүнд, 

 

  • Орлогын чиглэлээр уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх

  • Төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх

  • Нийгмийн суурь үйлчилгээний зардлын шинэчлэл 

  • Төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх 

  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх 

  • Дамжуулан зээлдүүлэгчдийн өрийг барагдуулах 

  • эдийн засгийн чанарыг сайжруулах зэрэг үүрэг өгсөн тогтоол гарсан. 

 

Сүүлийн үед олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд буй орон нутаг болон нийслэлийн төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлыг нь өөрчлөх, ажлыг нь хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэсэн үл ойлголцол үүссэн. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль одоогоос жилийн өмнө батлагдсан. Тус хуулинд тодорхой зааж өгсөн. Бүх цалин, урамшуулал, 36 сартай тэмцэх тэтгэмж жил бүр тусгагддаг жишгээрээ албан хаагчдын тоогоороо шилжсэн. Санаа зовох зүйл байхгүй. Өөрчлөлт ороогүй" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Э:
Ороогүй нь яах вэ, хувийн хэвшилд шилжих юм уу, үгүй юу, тодорхой хэлчээч
2021-12-22