Говь-Алтайд газар хөдөлжээ
2021-12-23

 

Пүрэв гаригийн өглөө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. 

 

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт 2021 оны 12 дугаар сарын 23-ны пүрэв гаригт 04:17 цагт болсон байна. Газар хөдлөлт 10 км гүнд болсон бөгөөд гадаргууд ойр байсан тул чичирхийлэлт илүү хүчтэй мэдрэгдсэн гэж Америкийн шеологийн алба мэдэгджээ.

 

Одоо газар хөдлөлт судлаачид газар хөдлөлтийн голомт, гүнийг нарийвчлан судалж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин