Францын тэргүүн хатагтай өөрийг нь трансжендер гэсэн хүмүүсийг шүүхэд өгнө
2021-12-23

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон өөрийг нь анх төрөхдөө эрэгтэй байсан, трансжендер эмэгтэй гэсэн яриа олон нийтийн сүлжээгээр тархсантай холбоотойгоор шүүхэд хандахаар шийджээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Брижит Макроныг эрэгтэй төрсөн гэх цуу яриа анх хэт барууны үзэлт сайтад гарсан бөгөөд улмаар үүнийг нь бусад хүмүүс шүүрэн авч, олон нийтийн сүлжээгээр таржээ. Тэд Францын Ерөнхийлөгчийн гэргийг Жан-Мишель Тронье гэх нэртэй хүү байсан гэж баталж байгаа гэнэ.

 

Энэ цуу яриаг тараахад Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны өрсөлдөгчид, вакцин эсэргүүцэгчид, QAnon хэмээх үгсэн хуйвалдааны онолыг дэмжигчдын хөдөлгөөнийхөн ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Улмаар, өдгөө 68 настай, гурван хүүхдийн эх Брижит Макрон энэ цуу яриатай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлдэж байгаа талаар түүний өмгөөлөгч мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин