Өмнөд Солонгост омикрон штаммыг богино хугацаанд илрүүлэх арга олжээ
2021-12-24

Өмнөд Солонгост омикрон штаммыг илрүүлэх шуурхай арга бүтээсэн талаар тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газрын тэргүүн мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын төрийн болон хувийн компаниуд хамтран бүтээсэн PCR шинжилгээний реагент нь гурваас дөрвөн цагийн дотор омикрон штаммын халдварыг илрүүлэх боломжийг бий болгох гэнэ. Шинэ реагент нь коронавирусийн үндсэн таван штаммыг бүгдийг нь ялгаж чадах дэлхийн анхны реактив гэдгийг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газар онцолжээ.

 

Энэ сарын 29 -ний өдөр гэхэд Өмнөд Солонгосын бүхий л шинжилгээний цэгүүдэд энэ бэлдмэлийг нийлүүлэх бол 12 дугаар сарын 30-ны өдрөөс өргөнөөр ашиглаж эхлэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Одоогоор 7000 орчим хүнд өдөр бүр илэрч байна
2021-12-24