Б.Ууганбаяр: Омикрон дотоодод бүртгэгдээгүй
2022-01-05

 

Монгол Улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй.

 

Тэгвэл ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өөрийн цахим хуудаснаа "Омикрон дотоодод бүртгэгдээгүй. Харин зөгнөж элдэв юм бичээд байгаа хүмүүст хэлэхэд худал мэдээллийн уршгаар л төөрөгдөл үүснэ. Гадаадаас энэ вирусийг чирээд ирэх эрсдэлтэй. Энэ хүрээнд авч буй арга хэмжээг үгүйсгэнэ. Өвчлөл ороод ирвэл иргэн-эрүүл мэндийн салбар л хүнд байдалд орно" гэж бичжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин