Казахстаны Засгийн газар огцров
2022-01-05

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авлаа. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, засгийн газрыг огцруулах зарлигт лхагва гаригт гарын үсэг зурсан байна. "Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд зааснаар Казахстаны Засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авсугай" хэмээн зарлигт өгүүлжээ. 

 

Огцорсон засгийн газар сайд нарын танхимын шинэ бүрэлдэхүүн батлагдах хүртэл үүргээ гүйцэтгэх юм байна.

 

Казахстанд шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал олон хотод өрнөж байгаатай холбоотойгоор Засгийн газар ийнхүү огцорчээ. Энэ улсад нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн автомашины хийн түлшний үнэ хоёр дахин нэмэгдэж, литр нь 60 тенге байсан хий 120 рубль болон нэмэгдсэн юм. Үүний дараа Актау, Жанозене хотуудад хүмүүс олноор цуглан гудамж хааж, эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн бол үүний дараагаас Алматы, Нур-Султан, Караганда, Атырау, Уральск, Талдыкорган, Кызылорд, Шымкент хотуудад хийн үнийг эсэргүүцсэн олон нийт жагсаал цуглаан зохион байгуулсан.

 

Улмаар үүссэн нөхцөл байдлыг зохицуулах үүднээс засгийн газар тусгай комисс байгуулан ажиллаж, хийн түлшний үнийг литр тутамд нь 50 тенге болгон бууруулсан юм. Гэсэн ч олныг хамарсан эмх замбараагүй байдал намжаагүй тул өнөөдөр буюу нэгдүгээр сарын тавны өдрөөс эхлэн эсэргүүцэл дэгдсэн бүс нутгуудад хөл хорих цаг, онц байдлын дэглэм тогтоожээ. 

Казахстанд хөл хорих цаг тогтоож, жагсаал зохион байгуулахыг хориглов

Хийн үнийг эсэргүүцэн 3 өдөр жагссан казахстанчууд санасандаа хүрэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэ манай ЗГ-г бодвол ёс зүйтэй ухамсартай соёлтой зг-тай юм байна даа
2022-01-05
хөлдүү сэтгүүлч нэрийг гутаагчдаа:
60 тенге байсан хий 120 рубль болж нэмэгдснийг тайлбарлаж туслана уу?
2022-01-05