С.Энхболд: Монгол Улсын 10 иргэнээс Омикрон хувилбарын сэжигтэй тохиолдол илэрсэн
2022-01-06

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад Омикрон хувилбар илэрсэн эсэх талаар мэдээлэл өгч байна. 

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Тусгаарлалтад 211 хүн бий. Үүнээс 16 сорьцод шинжилгээ хийхэд 10 сорьцоос нь Омикрон хувилбарын сэжигтэй тохиолдол илэрсэн. Япон улс руу 100 сорьц илгээсэн. Эцсийн дүн гараагүй.  Хоёр хоногийн дараа эцсийн хариу гарна. Омикрон хувилбар 2.5 хоногийн нууц үетэй. Надад ирсэн мэдээллээр Монгол Улсаас БНСУ-руу зорчсон хүн нь тус улсад оршин суудаг юм билээ. Тухайн газар гэртээ тусгаарлагдаж байхдаа батлагдсан гэж байна. Айж сандрах хэрэггүй. Дэлхийд хурдан тархаж байгаа ч гэсэн хөнгөн хэлбэртэй байна. Коронавирус халдварын гуравдугаар давлагааг вакцины хүчинд даван туулсан. IV тунг хийж эхэлнэ" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хуцаарай хүүр минь, аль хэзээ илэрчээд байхад үхсэнээ хийгээд дуугүй суугаад байсан юм бэ? Зайл чи муу гөлөөн. Биднээр доог тохуу хийж ханаагүй юу, хүний зовлонд цадахгүй юмаа та нар.
2022-01-06
mongoloos solongosd ochson hvnees omikron ilersen gesen vv.
2022-01-06
Sdakuud naad shine jilee khorikhgui yasiin. Naad delta chini dakhaid galzuurlaa
2022-01-06